​Төрийн банк “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна

Ц.Цэрэнбадам
2026/09/18

Төрийн банк эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Гялс цэвэрлэгээ” аяныг 2018 оноос эхлүүлж  энэ жил 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн тухайд “Гялс цэвэрлэгээ” аян өмнөх жилүүдээс онцлогтой болно. Учир нь цар хүрээгээ улам өргөжүүлж, “World Cleanup Day in Mongolia-6” олон улсын цэвэрлэгээний арга хэмжээнд нэгдэж, хамтран зохион байгуулахаар болсон.

“Гялс цэвэрлэгээ” аянаар Төрийн банкны нийт хамт олон жил бүр Монгол орны өнцөг булан бүрд байгаль орчны цэвэрлэгээ, хамгааллын ажлыг өрнүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол, горхи, нуур, цөөрмийн эрэг, усны сав газар болон ойн нөөц бүхий 7000-8000 га газруудад цэвэрлэгээ хийж, байгаль орчныг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсаар иржээ. Аяны хүрээнд жилд дунджаар  600-1000 тонн орчим хог хаягдлыг цуглуулан хогийн цэгт төвлөрүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулсан.

“Гялс цэвэрлэгээ” болон “Cleanup Mongolia-6” аянд Төрийн банкны 4000 орчим ажилтнаас гадна улс даяар 13,000 гаруй залуус эх дэлхийгээ цэвэрлэх үйлсэд нэгджээ.  

Жил ирэх тусам “Cleanup Mongolia-6” арга хэмжээ өргөжин тэлж, энэ жил Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага хамтран оролцож буйгаараа онцлогтой юм. 

Дэлхийн цэвэрлэгээний өдрөөр иргэн бүрийг хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэхэд уриалж байна.

Байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг байгууллага, нэг салбарын үүрэг бус — хүн бүрийн оролцоо, хариуцлагаас эхэлнэ.

Өнөөдөр хийсэн зөв үйлдэл бүр маргаашийн цэвэр, эрүүл, тогтвортой орчны үндэс болно.

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Хөл бөмбөгийн талбайд/

Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 19-ний 09:00 цагт

Бүртгүүлэх линк: https://forms.gle/jR3FTh7FvWgj...

 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр