НИТХ-ын хороодын хамтарсан хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ

O.Аззаяа
2026/09/16

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо, Засаглал, эрх зүйн хороо, Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.09.16/ боллоо.

Хуралдаанаар, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай болон холбогдох бусад асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр төлөөлөгчид төсвийн алдагдал үүссэн шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлд дүн шинжилгээ хийх, цаашид төсвийн төлөвлөлт, зарцуулалтад анхаарах шаардлагатай асуудлыг тодорхой болгох талаар санал хэллээ. Мөн үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжтэй холбоотой санхүүгийн зардал гарсан талаар тодруулж, холбогдох албаныхнаас тайлбар авсан юм. Тухайн аж ахуйн нэгжийг татан буулгаж, санхүүгийн үйл ажиллагаанд нь дүн шинжилгээ хийсэн бөгөөд ажлын хэсэг ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Үүний дараа “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай асуудлыг хэлэлцэж, ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 538 арга хэмжээний хэрэгцээ, үр өгөөж, санхүүжилт болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар төлөөлөгчид тодрууллаа.

Төлөөлөгчид нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө нь хотод тулгамдаж буй нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, бодит үр дүнтэй арга хэмжээнүүдээс бүрдэх шаардлагатай гээд эрчим хүч, дулаан хангамж, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээний чадавх, агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэхэд 538 арга хэмжээний хэд нь чиглэж байгаа тухайд тодруулсан юм.

Мөн хувийн хэвшлийн өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой ажлыг нийслэлийн төсөвт тусгах шаардлагатай эсэх, нийслэлээс зайлшгүй санхүүжүүлэх болон хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлэх ажлыг ялгаж төлөвлөх нь зүйтэйг хэллээ. Үүний зэрэгцээ шугам сүлжээний шинэчлэл, өргөтгөлийн хүрээнд хэдэн километр шугам шинээр тавих, цахилгаан эрчим хүчний хүчин чадлыг хаана, хэр хэмжээгээр нэмэгдүүлэх, төлөвлөгөөнд тусгасан ажлуудын хэд нь зураг төсөлтэй эсэх талаар тодруулсан юм.

Түүнчлэн 2026 оны наймдугаар сарын байдлаар үнийн өсөлт 25.2 хувьд хүрсэнтэй холбоотойгоор 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд хүнсний үнийн өсөлтийг бууруулахад чиглэсэн ямар арга хэмжээ тусгасан, нийслэлийн бодлогоор дамжуулан тээвэр болон бусад чиглэлээр үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх боломжтой талаар тодрууллаа. Мөн хувийн хэвшлийн оролцоотойгоор хэдий хэмжээний ажлын байр бий болгох боломжтой, ирэх оны төлөвлөгөөнд хэрэгцээ, үр өгөөж багатай ямар арга хэмжээг эрэмбэлэн хасах боломжтой талаар санал хэлж, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудад хөрөнгө, санхүүжилтийг төвлөрүүлэх шаардлагатайг онцоллоо.

Агаарын бохирдол, угаарын хийн эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох албаныхан мэдээлэл өгч, хагас коксыг аравдугаар сарын дунд үеэс үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн талаар танилцуулав. Мөн угаарын хийн эрсдэлийг бууруулах, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангах, дүүргүүдийн хэмжээнд мэдрэгчийн ашиглалт, хяналтыг тогтмол хийхээр төлөвлөж байгааг хэллээ. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 2027 онд 10 мянга орчим яндан буулгахаар төлөвлөсөн гэв. Ийнхүү хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанд хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр