НИТХ-ын хороодын хамтарсан хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г хэлэлцлээ

O.Аззаяа
2026/09/15

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүсчилсэн хөгжлийн хороо, Хүний хөгжлийн хороо, Ногоон хөгжлийн хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.09.15/ боллоо. Хамтарсан хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Нэрэмжит гудамж бий болгох тухай” асуудлыг хэлэлцэж, хороодын гишүүдийн олонхын саналаар НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхийг дэмжлээ. 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд хүний хөгжил, боловсрол, нийгмийн хөгжил, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан талаар Нийслэлийн ЗДТГ-ын бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар танилцууллаа. Тухайлбал, 5000 ажлын байр бий болгох, аялал жуулчлалын бүс хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, “Улаанбаатар” брэндийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгмийн сайн сайхны индексийг 10 хувиар нэмэгдүүлэх, агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр тодорхой зорилтууд дэвшүүлжээ.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний хэрэгцээ, санхүүжилтийн үндэслэлд анхаарч, иргэдэд бодит үр дүнг хүргэхүйц байдлаар эрэмбэлэх шаардлагатайг онцоллоо. НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар хүүхдийн хоол үйлдвэрлэлийн чанар, стандарт, сургуулийн орчны аюулгүй байдал, цэцэрлэгийн тоглоомын талбайн ашиглалт болон сургууль, цэцэрлэгийн камержуулалтын талаар тодруулсан юм. Холбогдох албаныхны мэдээлснээр нийслэлийн хэмжээнд сургуулийн орчимд 19,200 орчим камер ажиллаж байгаа бөгөөд “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд орчны аюулгүй байдлыг сайжруулах ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн спорт заалгүй гурван сургуулийн хоёрынх нь асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэв. НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт багш, ажилтны ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаадын сургалтад хамруулах 80 хүний сонгон шалгаруулалтын талаар тодруулж, энэ тоог нэмэгдүүлэх боломжийг судлах шаардлагатайг хэллээ. Түүнчлэн багш, ажилтны нийгмийн баталгааг хангах, тэр дундаа орон сууцны асуудлыг бодлогоор шийдвэрлэхэд анхаарахыг санал болгов.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан 538 төсөл, арга хэмжээний хэрэгцээ, санхүүжилтийн үндэслэлийг нарийвчлан тооцох хэрэгтэйг онцоллоо. Тэмцээн, уралдаан, туршлага судлах зэрэг арга хэмжээний үр дүнг тодорхой үнэлж, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой ажлыг нийслэл өөрөө хэрэгжүүлэх эсэхийг дахин авч үзэх нь зүйтэй гэв. Мөн 52 арга хэмжээний санхүүжилтийг бууруулах замаар 30-40 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломжтой эсэхийг судлах санал гаргалаа. Үүнтэй холбогдуулан холбогдох албаныхан 2027 оны төсөв хэлэлцэх явцад төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дахин нягталж, шаардлагатай тохиолдолд хасах, бууруулах боломжтойг тайлбарлав. Тухайн арга хэмжээг төсөвт тусгах эсэх шийдвэрийг хэлэлцүүлгийн явцад гаргаж, үндэслэл, тайлбарыг тухай бүр танилцуулж ажиллахаа мэдэгдлээ.

Төлөөлөгч Л.Ариунтуяа өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусгах, ажил гүйцэтгэсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд анхаарах, хүүхдийн хоол үйлдвэрлэлийн чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг хэлэв. Түүнчлэн нийслэлийн шөнийн гэрэлтүүлгийг сайжруулах нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул энэ чиглэлийн ажлыг хөгжлийн төлөвлөгөөнд бодитоор тусгах хэрэгтэйг төлөөлөгчид онцоллоо. Ийнхүү хамтарсан хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанд хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр