НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан эхэллээ

O.Аззаяа
2026/09/14

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр /2026.09.14/ болж байна. Хуралдаанаар нийслэлийн төсөв, хөгжлийн төлөвлөгөө, газар зохион байгуулалт, нийслэлийн өмч хөрөнгө, гадаад үнэт цаастай холбоотой нийт 10 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хуралдааны эхэнд “Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” асуудлыг хэлэлцэв. Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцууллаа. Танилцуулгаар нийслэлийн нэгдсэн төсвийн орлогыг 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөснөөс 3.8 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 89 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Харин нийслэлийн нэгдсэн төсвийн нийт зарлага 5.8  их наяд төгрөгөөр батлагдсанаас 4.5 их наяд төгрөгийг зарцуулж, гүйцэтгэл 77 хувьтай гарчээ. Мөн Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, холбогдох зөвлөмж, чиглэл хүргүүлснийг танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаа, аудитын дүгнэлтэд туссан зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал, төлөөлөгч О.Зундуйдорж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн сахилга бат, удирдлагын цалин, урамшуулалтай холбоотой асуудлыг тодруулж, аудитын  дүгнэлтэд дурдагдсан алдагдалтай ажилласан байгууллагуудын удирдлагад ямар шалгуураар цалин, урамшуулал олгож байгааг асуув.  Үүнд, Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд Төрийн аудитын байгууллагаас хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн харьяа байгууллагуудад аудит хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр зөвлөмж хүргүүлдэг. Уг зөвлөмжийн хэрэгжилтийг Нийслэлийн ЗДТГ болон холбогдох байгууллагууд хариуцан ажилладаг бөгөөд төрийн өмчит байгууллагуудын цалин, урамшууллыг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд тогтоодог гэж тайлбарлав. Мөн төлөөлөгч Ж.Энхжаргалан 2025 оны нийслэлийн төсвийг дөрвөн удаа тодотгосон ч нийслэлд инженер, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага өндөр байгаа энэ үед төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл зөрүүтэй гарсан нь анхаарах асуудал болохыг хэллээ. Мөн аудитын байгууллагаас хариуцлагагүй ажилласан байгууллагуудад зөрчил, дутагдлаа арилгах зөвлөмж өгөөд өнгөрөх бус, цаашид хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай гэв.

Төлөөлөгч Б.Батцогт зарим байгууллага хэд хэдэн жил дараалан аудитын дүгнэлтээр зөрчилтэй гарч байгаа асуудлыг хөндөж, ийм зөрчил давтагдах шалтгаан, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар тодрууллаа. Тэрбээр аудитын дүгнэлт, зөвлөмжийг зөвхөн танилцуулаад өнгөрөх бус, хэрэгжилтийг хангаж, зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй байх шаардлагатайг онцлов. Ийнхүү төлөөлөгчдийн асуулт, саналын дараа Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг НИТХ дахь намын бүлгүүд болон холбогдох хороодын хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шилжүүллээ. НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр