Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цагаас хуралдуулахаар товлолоо.
Хуралдаанаар,
-Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I хэлэлцүүлэг )
-Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай ( I хэлэлцүүлэг)
-Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай
-Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай
-“Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (I хэлэлцүүлэг )
-Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
( I хэлэлцүүлэг)
-Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
-Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна