НИТХ-ын МАН-ын бүлэг ээлжит бус XIV хуралдаанаар 12 асуудлыг хэлэлцүүлэхийг дэмжлээ

O.Аззаяа
2026/09/11

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.09.11/ боллоо. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн 12 асуудлыг хэлэлцэж, бүлгийн гишүүд саналаа хэллээ. 

Хуралдааны эхэнд “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г батлах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр төлөөлөгчид нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөнд хотын хөгжлийн бодлого, иргэдийн амьдралд шууд нөлөөлөх томоохон төсөл, арга хэмжээг эрэмбэлэн тусгах, өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дуусгахад анхаарах шаардлагатайг онцоллоо. НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа хөгжлийн төлөвлөгөөнд тусгах ажлуудын эрэмбэ, ач холбогдлыг нягталж, өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлуудын үргэлжлэл болон иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг тодорхой тусгах шаардлагатайг хэлэв. Харин төлөөлөгч Г.Батзориг ирэх онд ашиглалтын шаардлага хангахгүй болсон лифтийг шинэчлэх асуудлыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан эсэхийг тодруулж, энэ чиглэлд анхаарахыг сануулав. 

Мөн Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлыг хөгжлийн төлөвлөгөө, төсөвтэй уялдуулах шаардлагатайг төлөөлөгчид онцоллоо. Тухайлбал, Төлөөлөгч Б.Мягмар зэвтэй усны асуудал олон жил үргэлжилж байгаа тул 2027 оны хөгжлийн төлөвлөгөө, төсөвт тусган, бодитой арга хэмжээ авч шийдвэрлэх шаардлагатай гэв.

Түүнчлэн төлөөлөгч Д.Отгонсүрэн байгаль орчин, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хотын хөгжлийн бодлоготой уялдуулахын зэрэгцээ аялал жуулчлалын бүсүүдийн авто зам, явган хүний замын хүртээмжийг сайжруулах шаардлагатайг хэлэв. Тэрбээр, Тэрэлж орчмын замын нөхцөлийг сайжруулах, Налайх дүүргийн арын замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх, Хан-Уул дүүргээс хотын төв хүртэлх явган хүний замын хүртээмжийг нэмэгдүүлэх санал гаргав. Төлөөлөгчдийн гаргасан санал, байр суурийг нэгтгэн, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Үргэлжлүүлэн Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр