Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

O.Аззаяа
2026/09/16

Есдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг урьдчилан бэлтгэж, өнөөдрийн байдлаар 573 төсөл, арга хэмжээ 83 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Улаанбаатар хотын иргэд гэрээсээ гарахад халтиргаагүй замтай, цахилгаан, дулаанаар тасрахгүй, нийтийн тээврийг удаан хүлээхгүй, агаарын чанарыг сайжруулахад өвөлжилтийн бэлтгэл чиглэж байна. Есдүгээр сарын 15-наас галлагааны улирал эхэлсэн. Энэ галлагааны улирлаар 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн мидлинг, сайжруулсан түлшийг 446 цэгээр жигд, хүртээмжтэй борлуулна. Түлшний түгээлтэд онцгойлон анхаарч байна. Энэ жил 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ. Найман зуухыг хий рүү шилжүүлэх ажлын үр дүнд агаарын бохирдол 5.6 хувиар буурах судалгаа гарсан.

Улаанбаатар хотод дулааны ачаалал 149 хувь, цахилгааны ачаалал 106 хувь, ариутгах татуурга 105-117 хувийн ачаалалтай байгаа. Нийт шугам сүлжээний 60 хувийн насжилт хэтэрсэн учраас газар доорх шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэж, 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна.

Энэ онд нийслэл 23.4 км шинэ зам, 74.4 км он дамжин гүйцэтгэсэн зам, 33.6 км зам засварын ажлыг гүйцэтгэж байна. Ирэх онд 330 орчим км дугуйн замын сүлжээтэй болох бодлого барьж байна. Хүүхэд, залуус, ахмадуудыг нийтийн тээвэр удаан хүлээлгэхгүй байхад анхаарна. Нийт 1300 нийтийн тээвэр бэлэн байдалтай, 450 тонн түлш буюу есөн хоногийн шатахууны нөөцтэй байна. Тухайн автобус хэзээ ирэх хуваарьтай дэлгэцийг автобусны буудлуудад байрлуулахаар төлөвлөж байна. Давс, бодисын нөөц 90 гаруй хувьтай бүрдсэн” гэдгийг онцоллоо.

Дулааны тавдугаар цахилгаан станц 2028 онд ашиглалтад орсноор 100 мянган айлын цахилгаан, 50 мянган айлын дулааны асуудлыг шийдэх юм. 2027 онд 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцыг ашиглалтад оруулна. 2026 оны арванхоёрдугаар сараас туршилт тохируулгаа хийнэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг тасалдалгүй явуулах үүднээс технологийн ажлуудыг гүйцэтгэсэн. Тус станцын 3 дугаар ээлжийн 150 МВт станцыг 2027 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна.

Эрүүл мэндийн байгууллагуудад их болон урсгал засварын ажлууд 87 хувьтай байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачааллыг багасгах зорилгоор нийслэлийн харьяа гурван амаржих газрыг хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгохоор бэлтгэж буйг тодотголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр