Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

O.Аззаяа
2026/09/15

2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр нар аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өнөөдөр хуралдлаа. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженер хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, есдүгээр сарын 15-ны байдлаар 83 хувийн гүйцэтгэлтэй байна. Инженер хангамжийн бэлтгэл ажлын хүрээнд 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна. Үүнд, дулаан хангамжийн гол шугам сүлжээ 18.7 км, орон сууцны хорооллын доторх 16.1 км шугамыг шинэчлэх, бохир усны Туул-1 коллекторын ф1000мм-ийн 6 км шугамыг шинээр угсарч байна. Есдүгээр сарын 15-наас айл өрхийн халаалтыг залгаж эхэллээ. Үерийн ус зайлуулах далан суваг, шугам сүлжээ, худаг, насос станцын засвар, нөхөн сэргээлт, цэвэрлэгээний ажил 79 хувийн гүйцэтгэлтэй. Ус тогтдог 16 байршилд авто замын борооны ус зайлуулах 17.6 км шугамыг угсарч байна. Энэ онд 132.2  км авто замыг он дамжин болон шинээр барьж, засварлаж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 3 дугаар ээлжийн 150 МВт өргөтгөл 2027 онд ашиглалтад орно

Цахилгаан хангамжийн бэлтгэл ажлын хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь 2026 онд аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил 100 хувь, урсгал засвараар 3309 шугам дэд станцын засвар 98.7 хувь, 30.9 км цахилгаан дамжуулах шугам шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Мөн 300МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 3 дугаар ээлжийн блок 150 МВт өргөтгөлийг 2027 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. 2025–2026 оны өвлийн их ачааллын үед хэт ачаалагдсан 35 кВ-ын 10 дэд станцын 10 трансформаторын хүчин чадлыг өргөтгөж, хоёр трансформаторыг нэмэлтээр суурилуулснаар суурилагдсан хүчин чадлыг нийт 29.2 МВА-аар нэмэгдүүллээ.

Энэ өвөл 446 цэгээр түлш борлуулна

Нийслэлийн 2026-2027 оны халаалтын улиралд 446 борлуулалтын цэгээр 280 мянган тонн хагас коксон түлш, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхөд борлуулна. Есдүгээр сарын 15-ны байдлаар агуулахад сайжруулсан шахмал түлш 24 мянган тонн, хагас коксон түлш 27.4 мянган тонн, үйлдвэрийн талбайд 25 кг-аар савласан 3624 тонн түлш, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн талбайд 53.1 мянган тонн эрчим хүчний нүүрс /мидлинг/ байна. 2026-2027 оны халаалтын улиралд нийт 80 мянган м.кв талбай бүхий агуулахад түлшний нөөц бүрдүүлнэ. Мөн Баянгол, Чингэлтэй дүүргийн 4975 өрх шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжсэн. 

Өнөөдрийн байдлаар 10016 тонн давс, 6140 тонн бодис нөөцлөв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, нийслэлийн есөн дүүргийн гэрээт хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд болон зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хувийн хэвшлийн байгууллагууд 2026-2027 онд 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөсөн. Есдүгээр сарын 15-ны байдлаар 10016 тонн давс, 6140 тонн бодис нөөцлөв.

Боловсролын салбарт 139, эрүүл мэндийн салбарт 23 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна

Боловсролын салбарт барилгын их засвар, барилга байгууламжийн 139 төсөл, арга  хэмжээ хэрэгжиж байна. Есдүгээр сарын байдлаар нийслэлд 19 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулснаар 3740 сургуулийн суудал, 1620 цэцэрлэг, 840 бага сургуулийн хүүхдийн суудал шинээр бий боллоо. Эрүүл мэндийн салбарт 23 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, есдүгээр сарын 14-ний байдлаар 82.3 хувийн гүйцэтгэлтэй. Нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагууд 4.4 тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгсэл, хөлддөггүй шингэний нөөцтэй, 1.5 тэрбум төгрөгийн шатах тослох материалын нөөц, салбарын хэмжээнд есөн өдрийн буюу 429 тонн шатахууны нөөцтөй байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр