ХААН Банк ЕСБХБ-тай худалдааны санхүүжилтийн чиглэлээр шинэ түвшний хамтын ажиллагааг эхлүүллээ

O.Аззаяа
2026/09/17

ХААН Банк нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай Баталгаажуулагч банкны гэрээ (CBA) байгуулж, энэ чиглэлд хамтран ажиллах Монголын анхны банк боллоо.  Уг гэрээний хүрээнд ХААН Банк нь ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт оролцогч 100 гаруй улсын 800 гаруй банк, санхүүгийн байгууллагын худалдааны аккредитив, батлан даалтын аккредитив зэрэг худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдэд баталгаа гаргах боломжтой болж байна. Энэ нь Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдэд гадаад  худалдааны төлбөрийн эрсдэлийг бууруулж, гадаад түнштэйгээ илүү найдвартай төлбөрийн нөхцөлөөр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлнэ

Олон улсын худалдаанд гадаад худалдан авагчийн төлбөрийн чадвар, найдвартай байдал нь экспортлогчдын хувьд бизнесийн чухал хүчин зүйл болдог. Шинэ зах зээлд нэвтрэх, эсхүл шинэ түнштэй анх удаа хамтран ажиллах үед талуудын төлбөрийн болон гүйцэтгэлийн эрсдэлийг бууруулах найдвартай санхүүгийн хэрэгсэл шаардлагатай байдаг.

ХААН Банкны энэхүү шинэ үйлчилгээ нь Монголын бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад илүү уян хатан, найдвартай төлбөрийн нөхцөлөөр худалдаа хийх, шинэ зах зээл болон түншүүд татах, улмаар экспортын цар хүрээгээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын гадаад худалдаа, экспортын хөгжлийг дэмжихэд чухал алхам болж байна.

ХААН Банк, ЕСБХБ-ны урт хугацааны түншлэл

ХААН Банк нь ЕСБХБ-тай 2007 оноос хойш урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү шинэ түвшний хамтын ажиллагааг ЕСБХБ-ны Монгол дахь салбарын 20 жилийн ойн үеэр эхлүүлж буйгаараа онцлог юм.

Түүнчлэн 2026 онд ХААН Банк ЕСБХБ-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн “Монгол Улсын хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 16 дахь жилдээ дараалан шалгарсан нь хоёр байгууллагын урт хугацааны, үр дүнтэй хамтын ажиллагааны  илэрхийлэл болж буй.

Ийнхүү Баталгаажуулагч банкны гэрээг байгуулснаар ХААН Банкны зүгээс Монголын бизнес эрхлэгчдийг дэлхийн зах зээлтэй холбох, экспортлогчдыг дэмжих, худалдааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улсын эдийн засгийг дэмжих ажлууд шинэ түвшинд гарах юм.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр