Япон Улсын Күмон арга зүйн математикийн хөтөлбөр Монгол Улсад нэвтэрлээ

O.Аззаяа
2026/09/15

Япон улсад үүсэж, 68 жилийн турш хөгжиж, өнөөдөр дэлхийн 60 гаруй улс, бүс нутагт хэрэгжиж буй Күмон (KUMON) арга зүйн математикийн хөтөлбөр Монгол Улсад албан ёсоор нэвтэрлээ.

Күмон бол хүүхдэд зөвхөн математикийн мэдлэг эзэмшүүлэх бус, бага наснаас нь өөрийн хүчээр суралцах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн Японы сургалтын арга зүй юм.

НЭГЭН ААВЫН ХҮҮДЭЭ ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН АРГА ЗҮЙ ДЭЛХИЙД ТҮГСЭН НЬ

Күмон арга зүйн түүх 1954 онд Японы ахлах сургуулийн математикийн багш Тору Күмон бага ангийн хүүгийнхээ математикийн чадварыг хөгжүүлэхийн тулд өдөр бүр бага хэмжээгээр бие даан ажиллах дасгал бэлтгэж өгснөөр эхэлжээ.

Тэрээр хүүхдэд хариуг шууд зааж өгөхийн оронд өмнө эзэмшсэн мэдлэгт нь тулгуурлан дараагийн бодлогыг өөрөө бодож, ойлгож, ахих боломжтой сургалтын материалыг шат дараатай боловсруулсан нь өнөөгийн Күмон арга зүйн үндэс болсон юм.

Улмаар 1958 онд Япон улсын Осака хотод Күмоны анхны байгууллагын суурь тавигдаж, хөтөлбөрийг илүү олон хүүхдэд хүргэх үйл ажиллагаа эхэлжээ.

Өнөөдөр Күмон арга зүй нь дэлхийн 61 улс, бүс нутагт, 23,200 орчим төвөөр дамжин хэрэгжиж буй олон улсын боловсролын тогтолцоо болон хөгжсөн байна.

“ЗААЛГАЖ СУРАХ”-ААС “ӨӨРӨӨ СУРАХ” РУУ

Күмон арга зүйн хамгийн том онцлог нь хүүхдэд олон зүйл зааж өгөхөд бус, хүүхэд өөрөө сурах чадвартай болоход чиглэдэг.

Уламжлалт ангийн сургалтаар ижил нас, ижил ангийн хүүхдүүд нэг агуулгыг ижил хурдаар судлах нь түгээмэл. Гэтэл хүүхэд бүрийн мэдлэг, суралцах хурд, чадвар харилцан адилгүй байдаг.

Харин Күмон арга зүйд хүүхдийн нас, ангиас үл хамааран эхлээд тухайн хүүхдийн бодит чадварын түвшнийг тодорхойлж, өөрт нь хялбар, итгэлтэй хийж чадах түвшнээс сургалтыг эхлүүлдэг.

Ингэснээр хүүхэд:

  • өөрийн чадварт тохирсон түвшнээс эхэлнэ;
  • хялбараас ахисан түвшин рүү бага багаар, тогтвортой шилжинэ;
  • өмнөх мэдлэг дээрээ тулгуурлан шинэ агуулгыг өөрөө ойлгохыг оролдоно;
  • алдаагаа өөрөө олж, засаж сурна;
  • бодлогын жишээ, дарааллыг ажиглан шийдлийг өөрөө олох чадвартай болно;
  • улмаар багшаар байнга заалгах бус бие даан суралцдаг сурагч болон хөгждөг.

Өөрөөр хэлбэл, Күмоны зорилго нь хүүхдийг “Энэ бодлогыг яаж бодох вэ?” гэж үргэлж багшаасаа асуудаг байхаас “Би өөрөө яаж бодож болох вэ?” гэж эрэлхийлдэг сурагч болгон хөгжүүлэхэд оршино.

ХҮҮХЭД БҮР ӨӨРИЙН ХУРДААР УРАГШИЛНА

Күмоны сургалтын материал нь маш жижиг алхмаар, нарийн дараалалтай ахихаар бүтээгдсэн байдаг.

Шинэ ойлголт бүр өмнө сурсан зүйлтэй уялдан орж ирдэг учраас хүүхэд шинэ, ахисан агуулгад огцом шилжих бус, өмнө эзэмшсэн чадвар дээрээ тулгуурлан жижиг алхмаар урагшлах боломжтой. Ингэснээр шинэ мэдлэгийг бага багаар нэмж, тасралтгүй ахиц гаргах нөхцөл бүрддэг.

Тиймээс нэг ангид байгаа сурагчид заавал ижил түвшний материал ажиллах шаардлагагүй. Суурь ойлголтоо бататгах шаардлагатай хүүхэд өөрт тохирсон түвшнээсээ ажиллаж болох бол илүү хурдан ахиж буй хүүхэд ангийнхаа хөтөлбөрөөс давсан агуулгыг ч судлах боломжтой.

Ингэснээр анги доторх сурагчдын түвшний ялгааг хүүхдүүдийг хооронд нь харьцуулах бус, хүүхэд бүрийг өөрийнх нь өмнөх түвшинтэй харьцуулан хөгжүүлэх зарчмаар шийдэх боломж бүрдэнэ.

ӨДӨР БҮР БАГА ХУГАЦАА, ТОГТМОЛ АХИЦ

Күмон арга зүйд хүүхдийг урт цагаар суулгаж, нэг дор их хэмжээний материал ажиллуулахыг гол болгодоггүй.

Харин хүүхэд өөрийн түвшинд тохирсон материалыг өдөр бүр ойролцоогоор 30 минут тогтмол ажиллах зарчимд тулгуурладаг.

Монгол улсад хэрэгжүүлж буй сургуулийн загварт сурагчид долоо хоногт таван удаа, нэг удаад ойролцоогоор 30–40 минут суралцахаар төлөвлөгдсөн. Ийнхүү бага хугацаагаар боловч тогтмол суралцах нь хүүхдэд өдөр тутмын суралцах хэмнэл, дадлыг бий болгоход чиглэнэ.

Өдөр бүр тодорхой зорилготой, өөрийн түвшинд тохирсон даалгаврыг гүйцэтгэснээр хүүхэд зөвхөн математикийн чадвараа хөгжүүлэхээс гадна анхаарлаа төвлөрүүлэх, ажлаа зөв дараалалтай хийх, эхэлсэн зүйлээ дуусгах, тогтмол суралцах дадал эзэмших нөхцөл бүрддэг.

МАТЕМАТИКААР ДАМЖУУЛАН “СУРАХ ЧАДВАР”-ЫГ ХӨГЖҮҮЛНЭ.

Күмоны математикийн хөтөлбөрийн гол зорилго зөвхөн бодлого сайн боддог хүүхэд бэлтгэхээр хязгаарлагдахгүй.

Хүүхэд өдөр бүр өөрийн түвшинд тохирсон ажлыг бие даан гүйцэтгэж, алдаагаа засаж, дараагийн түвшинд ахих явцдаа төвлөрөл, тууштай байдал, асуудлыг өөрөө шийдвэрлэх чадвар, суралцах дадал, өөртөө итгэх итгэл зэрэг урт хугацаанд хэрэг болох чадваруудаа давхар хөгжүүлдэг.

Ингэж төлөвшсөн бие даан суралцах дадал нь зөвхөн математикаар хязгаарлагдахгүй, бусад хичээлийг суралцах арга барилд нь ч эергээр нөлөөлөх боломжтой.

68 ЖИЛИЙН ТУРШ ХӨГЖҮҮЛСЭН АРГА ЗҮЙ МОНГОЛЫН ХҮҮХДҮҮДЭД ХҮРЧ БАЙНА.

Хэдийгээр улс орон бүрийн хэл, соёл, боловсролын тогтолцоо өөр боловч Күмоны үндсэн зарчим нь хүүхэд бүрийн бодит чадварыг олж харж, түүнд тохирсон түвшнээс эхлүүлэн, өөрийн хүчээр тасралтгүй ахих боломжийг бүрдүүлэхэд оршино.

Монгол улсад Күмон хөтөлбөрийн туршилтын хэрэгжилт 2025 оноос эхэлсэн бөгөөд туршилтын үр дүнд үндэслэн 2026–2027 оны хичээлийн жилээс сургуулийн орчинд албан ёсоор өргөжүүлэн хэрэгжүүлж эхэлж байна.

Одоогоор Монголын хувийн хэвшлийн 5 сургууль Күмон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж, сургалтын бэлтгэл болон хэрэгжилтийг үе шаттай эхлүүлээд байна.

Күмон хөтөлбөрийн Монгол дахь урт хугацааны зорилго нь хүүхдүүдийн академик суурь чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ бие даан суралцах чадвартай, өөртөө итгэлтэй, шинэ сорилтыг өөрийн хүчээр даван туулах суралцагчдыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.

Kumon Institute of Education Co., Ltd. (KIE)-ийн Күмон математикийн хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг Фокус Боловсролын төв Монгол дахь албан ёсны түнш байгууллагын хувиар хариуцан ажиллаж байна.

Фокус Боловсролын төв Утас: 70125550 Имейл: [email protected]


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 11 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18