Б.Ч, Б.Б нар нь бүлэглэн 2026 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр нэр бүхий хэрэглэгчтэй холбогдож, 8.5 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар худалдан авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт холбогджээ. Прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдсэн байна. Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна