Арьс ширийг дундын зуучлалчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ

Б.Хонгорзул
2026/09/14

АРЬС ШИРИЙГ ДУНДЫН ЗУУЧЛАГЧГҮЙГЭЭР ҮЙЛДВЭРҮҮДЭД НИЙЛҮҮЛЭХ ТӨВ НЭЭГДЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн суманд арьс, шир худалдан авах, анхан шатны тордолт хийх цэгийг байгуулжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат энэхүү түүхий эдийн цэгийн үйл ажиллагаатай (2026.09.12) танилцаж, Хөдөө аж ахуйн бирж болон арьс, ширний үйлдвэрүүдийн төлөөллийн санал бодлыг сонслоо.

Энэхүү түүхий эд авах цэгийн хувьд малчид, аж ахуйн нэгжүүд хэрэгцээлсэн малынхаа арьс, ширийг хүлээн авах цэгт шууд тушаах, газар дээр нь анхан шатны тордолт хийх, улмаар боловсруулах үйлдвэрт дундын зуучлагчгүйгээр нийлүүлэх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.

“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хүрээнд Хөдөө аж ахуйн бирж арьс ширний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, малчид, иргэдээс ирүүлж буй арьс ширний гэмтлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх, түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх талаар зөвлөгөө өгч, чанар, стандартыг газар дээр нь шалгаж, тогтоож байна.

Зүүн бүсийн хэмжээнд 2025 онд 150 мянга орчим үхрийн арьс бэлтгэн нийлүүлжээ. Үүнээс Хэнтий аймгаас 47 мянга, Дорнод аймгаас 57 мянга, Сүхбаатар аймгаас 51 мянган бодын арьс, шир тус тус бэлтгэсэн гэх дүн бий.

Харин дулааны улиралд арьс, шир бэлтгэн нийлүүлэх хүндрэлтэй байдаг учир жилд олон сая арьс, нэхий үнэгүйдэн, хаягдал болсоор иржээ. “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ байдал өөрчлөгдөж байна. Одоогийн байдлаар арьс шир боловсруулах үйлдвэрүүд Дорнод аймгаас 1793, Сүхбаатар аймгаас 605, Хэнтий аймгаас 800 үхрийн шир, Хөвсгөл аймгаас 4,000, Архангай аймгаас 3000 хонины нэхий тус тус Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан аваад байна.

Өөрөөр хэлбэл эхний ээлжид дээрх Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад малчдаас арьс шир худалдан авч, анхан шатны боловсруулалт хийн биржийн арилжаагаар дамжин үйлдвэрлэгчдэд хүрч байгаа юм.



0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр