Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

O.Аззаяа
2026/09/14

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 86.8 хувьтай байгааг танилцууллаа.

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт ирсэн 3517 хүсэлтийг шийдвэрлэв

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" тусгай дугаарыг наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн. 150150 тусгай дугаарт нэг сарын хугацаанд иргэдээс нийт 5479 хүсэлт бүртгэгдэж, 427 албан хаагч шийдвэрлэж, 3517 иргэнд хариу хүргэж, хүсэлтийг хаасан. Шийдвэрлэлт 64.2 хувьтай байна. Иргэд 150150 тусгай дугаарт зам, тээвэр, инженерийн шугам, газар, барилгатай холбоотой асуудлаар хамгийн их буюу 61.7 хувьтай хандсан байна. Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна [email protected] и-мэйл хаягаар холбогдох боломжтой.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрээс сургууль хүртэлх аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах зорилгоор “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд НЕБ-ын 105 дугаар сургууль орчмын авто замын явган хүний гарцыг сайжруулж, шинээр тавихаар төлөвлөлөө.

Нийслэлд барилга угсралт, их засварын 491 ажил хэрэгжиж байна

2026 онд нийслэлд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан танилцууллаа. Энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 544 ажил хэрэгжиж байна. Үүнээс барилга угсралт, их засварын 491 ажил 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025-2026 онд он дамжин хэрэгжиж буй 305 ажил, 2026 оны шинэ 186 ажил хэрэгжиж байгаа юм. Энэ онд шинээр есөн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Орон сууцны фасад засварын 61  төсөл, арга хэмжээ дунджаар 66 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ онд нийт 32.14 км авто замыг засаж, шинэчилж байна

Нийслэлд хэрэгжиж буй авто замын засвар, шинэчлэлийн ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа. 2026 онд нийт 32.14 км авто замыг засаж, шинэчилж байна. Тодруулбал, Сэлхийн авто зам, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс, Монелийн авто зам гэсэн гурван байршилд 14.54 км гол болон туслах гудамж замын засвар шинэчлэлтийг бүрэн гүйцэтгэж дууссан.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 17.6 км орон сууцны хороолол доторх замыг засаж, шинэчилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сэлбэ ухаалаг хотын бүтээн байгуулалттай холбоотойгоор 100 айлын торлог зам, орон сууцны хороолол доторх замууд, олон түвшний уулзвар төслийг эрчимжүүлэхэд анхаарч, 2027 оны авто замын засвар, шинэчлэлийн ажлуудыг сайтар төлөвлөхийг үүрэг болголоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва цаг үеийн асуудлаар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  1. Өвөлжилтийн бэлтгэл, агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт, угаарын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар төлөвлөх,
  2. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлж, хичээл эхлэх болон тарах цагийн оргил ачааллыг тооцон чиглэл, давтамж, автобусны тоог нэмэгдүүлж, чиглэлд нэмэлт зохицуулалт хийх,
  3. Эмнэлгүүдийг бэлэн байдалд ажиллуулах, үйлчилгээг чанаржуулах, төрөлжсөн эмнэлгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
  4. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний урсгалын судалгаа, тооцоонд үндэслэн ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, гэрлэн дохионы ухаалаг зохицуулалтыг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  5. Сургуулийн автобусны үйлчилгээг яаралтай жигдрүүлж, маршрут, чиглэл, өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлэх,
  6. Захиалагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд чанар, стандартын дагуу гүйцэтгүүлэн, хяналт тавих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр