Монголд анх удаа усны менежментийг олон улсын ISO 46001:2019 стандартаар баталгаажууллаа

O.Аззаяа
2026/09/14

Стандартчилалын AFNOR Group-ийн 100 жилийн ойн ёслолын үеэр Монголын уул уурхайн салбарын томоохон төлөөлөл Энержи Ресурс компани усны үр ашгийн менежментийн ISO 46001:2019 олон улсын стандартын AFNOR Asia-аар баталгаажуулсан гэрчилгээг албан ёсоор гардан авлаа. Энэ үйл явдал нь Монгол Улсын усны үр ашгийн менежментийн шинэ түүх болж байна

Энержи Ресурс ХХК нь Тавантолгойн бүлэг ордын 4% болох “Ухаа худаг” уурхайд нүүрс олборлох, баяжуулах, тээвэрлэх, эскпортлох цогц үйл ажиллагаа 2009 оноос явуулж байна. Тус компанийн нүүрс баяжуулах үйлдвэр нь хаягдал усныхаа 95%-ийг дахин ашиглах технологитой.  Мөн бороо, үерийн усыг цуглуулж, ашиглах битүү технологи бүхий хөв цөөрөмтэй. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш говийн усны нөөцийг үр ашигтай зарцуулах менежментийг тогтвортой, тууштай хэрэгжүүлж ирснээрээ Монгол Улсдаа сайн туршлага болж ирсэн. Тэгвэл энэ удаа усны үр ашигтай менежмент хэрэгжүүлсэн туршлагаа олон улсад баталгаажууллаа. Энэ нь уул уурхайн салбарт усны нөөцийг үр ашигтай зарцуулсан сайн туршлагаа олон улсад батлаж, манлайлал үзүүлж байна гэсэн үг.

Ухаа худаг уурхай 2025 онд ISO 46001:2019 усны үр ашигтай хэрэглээний менежментийн тогтолцооны шаардлагуудыг нэгдсэн менежментийн тогтолцоондоо нэвтрүүлж, усны хэрэглээг тасралтгүй сайжруулах системийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Түүнчлэн MNS 4943:2015 үндэсний стандартыг мөрдөхөөс гадна Олон Улсын Санхүүгийн Корпорацын санаачилга болох “Өмнийн говийн усны менежментийн Сайн дурын кодекс”-ын гишүүнээр элссэн.

Нэмээд дурдахад Энержи Ресурс ХХК нь Ухаа худагт 2009 онд 18мегаваттын цахилгаан станц ашиглалтад оруулж байсан бөгөөд тус станц нь мөн говийн нөхцөлд тохирсон хуурай хөргөлтийн системтэй, усны “0” хэрэглээтэй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр