Эрдэнэдалай сумын малчид эрдэнэшиш амжилттай тариалжээ

Ц.Цэрэнбадам
2026/09/13

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Гүн гашуун хар толгой” хоршооныхон ноднин жил багахан газарт туршилтын журмаар эрдэнэ шиш тариалжээ. Нэлээд орой буюу наймдугаар сарын нэгэнд тарьсан эрдэнэ шиш нь хоёр сар хүрэхгүй хугацаанд 50-60 см ургасан байна. Ингээд говь нутагт эрдэнэ шиш тариалж болох юм байна гэсэн урам авчээ. Сум орон нутгийнх нь удирдлагууд дэмжиж, гүний худаг гаргаж өгснөөр энэ жил 2 га газарт эрдэнэ шиш, мөн гурван га-д ногоон тэжээл тарьж, амжилттай ургуулаад байна.

“Гүн гашуун хар толгой” хоршооны гишүүн дөрвөн өрх эрдэнэ шишийн талбайгаа ээлжлэн харж хамгаалж, усалгаа, арчилгааг нь хийдэг байна. Хоршооны гишүүд нийлж эрдэнэ шишийн талбайгаа хашаажуулж, дуслын усалгааны систем, 25 тн-ын ёмкост болон худгаас ус татах насос, мотор зэргийг худалдан авчээ.

“Мотор ажиллуулж ус татахад бензин шатахуунд багагүй зардал гарсан. Тиймээс ирэх жилээс худаг дээрээ нарны панел байрлуулж, сэргээгдэх эрчим хүч ашиглан ус татах насосоо ажиллуулах юм бол зардал бага байх юм байна гэж ярилцаж байгаа. Мөн аймгийн Улаан загалмайн хорооноос 40 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Усалгаагаа шийдчихвэл эрдэнэ шиш тарьж, ургуулаад байж болох юм байна” хэмээн хоршооны гишүүн Н.Гансүх ярилаа. Өнгөрсөн зун БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошууны удирдлага болон малчид ирж “Гүн гашуун хар толгой” хоршооны эрдэнэшишийн тариалантай танилцаж, өөрсдийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгсөн гэнэ.

Малчид ийнхүү нөхөрлөл, хоршоо байгуулан, хөрөнгөө нийлүүлж, ногоон тэжээл, эрдэнэ шиш тариалж байгаа нь өвөлжилтийн бэлтгэлийг хангах, малын тарга хүч, чанарыг сайжруулах, цаашилбал хол газар отор нүүдэл хийхгүй өвөлжиж, хаваржих зэрэг олон давуу талтай.



0
angry
0
care
0
haha
9
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр