Б.Пүрэвдагва: Хотын ажлыг иргэдийн амьдралын чанарт гарсан өөрчлөлтөөр хэмжинэ

O.Аззаяа
2026/09/11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр удирдлагын багийн хамтаар нийслэл хотынхоо хөгжлийг чиглүүлэх гол бодлогоо зарлалаа. Тэрээр хотын удирдах төлөвлөх тогтолцоог сууриар нь шинэчлэх нь хамгийн чухал гэж үзэж, хуучин арга барилд суурь шинэчлэл хийхээ мэдэгдлээ. Түүний танилцуулсан “Шинэ үеийн Улаанбаатар” бодлого нь дараах гурван үндсэн агуулгад тулгуурлаж байгаа юм байна.

Юун түрүүнд тэрээр “Шинэ үеийн Улаанбаатар” нь өртөг өндөртэй шинэ төслүүдийн нэр биш, харин хотыг удирдах шинэ арга барил, менежментийн өөрчлөлт юм гэлээ. Тиймээс хотын удирдлагууд хотыг хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлж, иргэддээ илүү хүртээмжтэй, ойлгомжтой, дарамтгүй, стрессгүй удирдан чиглүүлэх   арга барил руу шилжин ажиллаж байна гэдгээ тодотголоо.

Хотын дарга Б.Пүрэвдагвын багийн баримталж буй нэг чухал бодлого нь асуудлыг араас нь бус урьдчилан харж шийдвэр гаргах чиглэлийг барьж буйгаа мэдэгдэж байна. Хамгийн тод жишээ нь төсөв. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот үүссэн асуудал бүрийн араас тухайлбал түгжрэл, утаа, үер гээд “гал унтраах” байдлаар биш асуудлыг сууриар нь харж шинэчилж байгаагаа нийслэлчүүддээ зарлалаа.

Нийслэлийн удирдлагын баг ирээдүйд үүсэж болох эрсдэл, хотын тэлэлт, иргэдийнхээ хэрэгцээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан тооцоолж, бодлогоо, төсвөө түрүүлж төлөвлөдөг арга барилд шилжин ажиллаж байгаагаа мэдээллээ. Тухайлбал иргэд хотын аль хэсэгт ямар дахин төлөвлөлт хийхийг урьдчилан мэддэг болсноор амьдралаа бодитоор төлөвлөдөг болох боломж бүрдэх юм байна.

 

Товчхондоо хотын дарга Б.Пүрэвдагва хийсэн ажлынхаа үр дүнг иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулснаар хэмжинэ гэдгээ зарлав.

Хамгийн наад зах нь иргэдийн зорчих хугацаа. Иргэн ажилдаа хурдан хүрч байна уу?, Хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ аюулгүй замаар очиж чадаж байна уу?,  Төрийн үйлчилгээг стрессгүй авч байна уу? гэдгээр хэмжинэ гэлээ. Энэ зун нийслэлд баригдаж буй бүх зам стандартад нийцсэн явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, тэмдэг тэмдэглэгээтэй гээд иж бүрэн зам барьж ашиглалтад оруулж байгааг хотын дарга онцолсон юм. Хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ аюулгүй хурдан очих боломж нөхцөлийг бүрдүүлэхээр “Хотхоны бага сургууль”, “Сургуульд хүрэх зам”, “Сургуулийн автобус” зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байгааг мэдээллээ. Нийслэлчүүддээ төрийн үйлчилгээг хүнд сурталгүй стрессгүй хүргэх зорилгоор тусгай дугаар 150150-ыг ажиллуулж, иргэн өөрт тулгамдсан санал, хүсэлт, гомдлоо мессежээр илгээн, хотын удирдлагын баг  ажлын тав хоногт багтаан шийдэхээр ажиллаж байгаагаа ч хэллээ. 

 

Хотын дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоороо төрийн хэт оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжин, иргэн төвтэй, ухаалаг, урьдчилан хардаг засаглалыг нийслэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа ийнхүү олон нийтэд танилцуулав.

 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр