Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэсэл хөдөлгөөнд оролцоно. Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна. Сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр, тэгш тоогоор төгссөн бол маргааш хөдөлгөөнд тус тус оролцох юм.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна