Гамшгийн үеийн хариу арга хэмжээ, яаралтай тусламжийн чадавхыг бэхжүүлж байна

O.Аззаяа
2026/09/10

Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох КОЙКА, БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын гамшгийн үед хариу арга хэмжээ авах, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх нь (2025-2027)” хөтөлбөрийн хоёр дахь жилийн сургалтыг энэ сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Өнгөрсөн 2025 онд энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч амжилттай хамрагдсан. Мөн БНСУ-ын талаас гал түймэр унтраах, усны осол болон хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж хандивласан нь алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, аюулгүй ажиллагааны чадавхыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болсон билээ. Энэ удаагийн сургалт нь зөвхөн шинэ мэдлэг, техник эзэмших арга хэмжээ бус, онолын мэдлэгийг бодит ажиллагаатай уялдуулах, БНСУ-ын аврагч, гал сөнөөгчдийн олон жилийн туршлагыг Монгол Улсын нөхцөлд нутагшуулах, хоёр орны Онцгой байдлын байгууллагуудын мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал талбар болно гэдэгт илтгэлтэй байна" гэлээ. 

Сургалтад төв,орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх салбарын 14 сургагч багш, мэргэжилтэн, KOICA-ийн төлөөлөгчид удирдан чиглүүлж байна. 

Тус сургалтыг гал түймэр унтраах, хот суурин газрын эрэн хайх, аврах, уснаас эрэн хайх, аврах гэсэн гурван үндсэн чиглэлээр онол, дадлагыг хослуулан НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги болон Дотоод хэргийн их сургуулийг түшиглэн зохион байгуулж байна. 

Мөн БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын тогтолцоо, түүний хөгжил, хиймэл оюун ухаанд суурилсан дараагийн үеийн 119 Онцгой байдлын виртуал хариу арга хэмжээний систем, хоёр орны системийн уялдаа холбоо, хамтын ажиллагааны боломж, гал унтраах автомашины ашиглалт, техникийн үйлчилгээний талаар судалж байгаа нь энэ удаагийн сургалтын онцлог юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр