Их, дээд сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан зам ашигласны татвараас хөнгөлөх тооцоо хийжээ
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тооцоо гарсан тул автомашины дугаарын хязгаарлалтыг 9 дүгээр сарын 12-ныг дуустал үргэлжлүүлэхээр болсон байна.
Иймд эдгээр 14 хоногт тохирох зам ашигласны татварын хөнгөлөлт үзүүлэх тооцооллыг хийгээд байгаа юм.Дугаарын хязгаарлалт дуусмагц уг шийдвэрийг албан ёсоор баталгаажуулж, иргэн бүрийн төлөх зам ашигласны татвараас хасаж тооцохоор төлөвлөсөн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна