ТӨЛБӨРИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА НЬ ДУУССАН УЧРААС Л Б.БАЯРСАЙХАН ХАЛАГДСАН ГЭВ


Б.БАЯРСАЙХАНЫГ ТӨЛБӨРИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА НЬ ДУУССАН УЧРААС ХАЛАГДСАН ХЭМЭЭВ

Засгийн газар өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаараа БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг ажлаас нь чөлөөлсөн асуудал олны анхаарлын төвд байна. Төрийн нарийн бичгийн даргын хувьд ажлаас халах болсон шалтаанаа хууль бус гэж үзэж байгаа аж. Тэрбээр Ikon.mn вэб сайтад өгсөн тодруулгандаа "Миний хувьд энэ шийдвэрийг сая л хэвлэлээс харлаа. Би одоо ч ажил дээрээ сууж байна. Надад энэ талаар Засгийн газраас холбогдож огт мэдээлэл өгөөгүй. Сайд Г.Чулуунбаатар өнөөдөр өдөр "Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ярилаа. Танай төрийн нарийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллах боломжгүй гэсэн таагүй мэдээ өгч байна" гэж хэлэхэд нь гайхаад л өнгөрсөн. Гэхдээ энэ талаар хэн хэлснийг нь мэдээгүй, 26-тай утаснаас л ярьсан гэж хэлсэн.

Хэвлэлд гарсан мэдээллийг харвал, Нэгдүгээрт Төрийн нарийн бичгийн дарга салбар удирддаггүй. Яам удирддаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд миний хувьд ажлынхаа 20 -30 хувийг л гүйцэтгэх боломж байв. Учир нь салбарын сайд асан Ж.Батсуурь Төрийн нарийн бичгийн даргын үүрэг бүхий ажлуудыг хийх боломжийг хавчиж өөрийн авчирсан газар, хэлтсийн дарга нарт хуваарилчихдаг байсан. Гэхдээ би яамаа сайн удирдсан.

Боловсролын яамны хийж байгаа ажил бүхний үр дүн хүүхдүүдэд л очих ёстой. Гэтэл үүний төлөө тэмцсэн намайг ийнхүү ажлаас чөлөөлж байх шиг байна. Төрийн ямар нэгэн тендер, худалдан авах ажиллагааг шударга, томилгоог чадварлаг болгох гэсэн зорилгын маань төлөө ийнхүү ажлаас чөлөөлж байна.

Миний хувьд хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир нүүр бардам байна.

Боловсролын салбарт мөнгөгүйгээр ч зөвхөн зохион байгуулалтын чанартайгаар олон өөрчлөлт хийх боломжтой. Гэтэл энэ бүхнийг мөнгөний ашиг сонирхлоор харсан хэсэг хүний л явуулга боллоо.

Би цаашид хандах ёстой газарт нь хандах болно. Төрийн алба гэдэг хуультай. Тэгэхээр хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой" гэжээ.

Түүний энэхүү тодруулгыг уншсан сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа "Үгүй л дээ....Баяраа минь...МАН чиний чадвар мэдлэг боловсролыг мэддэг ойлгодогтоо бас чамайг энэ байтугай ажлыг чадна гэсэндээ албан тушаалд томилсон юм биш ээ....Зүгээр л Амараад төлбөр төлсөн. Харин тэр төлбөрийн хүчинтэй хугацаа одоо дуусчээ...Улс төр ийм л байдаг..." хэмээн жиргэсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18