БНСУ-ын ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн-тэй уулзлаа

O.Аззаяа
2026/09/07

 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн яамтай 2004 онд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх, хүлээн авах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг анх байгуулсан. 2026 оны 7 дугаар сард Монгол Улсад БНСУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн албан ёсны айлчлалын үеэр санамж бичгийг шинэчлэн байгуулсан нь хоёр улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсон юм.

 Монгол Улсын иргэд олноор БНСУ-д ажиллаж амьдардаг. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн гишүүд удаан хугацаагаар тусдаа амьдрах нөхцөл нэмэгдэж байгаа нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна.

 Иймд БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын гэрээт ажилтнуудыг тодорхой нөхцөл, шалгуурын хүрээнд гэр бүлийн хамт амьдрах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх талаар судалж, дэмжлэг үзүүлэхийг Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайдаас хүслээ.

 Мөн цаашид хамтын ажиллагаагаа дараах чиглэлүүдэд нэмэгдүүлэх ажил хэрэгч саналыг солилцлоо.
✅ Жил бүр хэлний шалгалтын босго оноо нэмэгдснээр явах иргэдийн тоо буурч байгаа манай улсын иргэд ойлгох, сурах  /EQ/, дасан зохицох чадвар зэргийг харгалзан шалгалтын  агуулгыг хөнгөн болгох,
✅ 2024 онд анх удаа барилга, ХАА, газар тариалан, үйлчилгээ 2 гэсэн салбарт Монгол, Узбек, Хятад 3 улсаас бүртгэл, шалгалт зохион байгуулж ажлын санал ирж илгээгдсэн бөгөөд ажлын нөхцөл хүнд, ажлаа солих гэхээр ажлын байр олдохгүйн улмаас хууль бус оршин суугч болох эрсдлүүд их байгаа тул салбар хооронд шилжүүлэх зэрэг саналуудаа уламжлав.

БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг дэмжээд өөрийн зүгээс анхааран ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр