Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нар нь гаалийн бүрдүүлэлт хийхдээ бараагаа гаалийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээгээр татвараа төлж, бараа, материалыг гаалийн байгууллагаар түргэн шуурхай нэвтрүүлэх, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн хэрэгт холбогджээ.
Тодруулбал, дээрх этгээдүүд гаалийн улсын ахлах байцаагч Б.Б-д түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэж үзсэн байна.
Прокуророос Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. (Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Хэрэгт холбогдогчдын гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна