Монгол иргэдийн виз, хөдөлмөр эрхлэлт, зорчих эрхийн асуудлыг БНСУ-ын парламентад хөндлөө

Б.Хонгорзул
2026/09/07

ВИЗИЙН ХАРИУГ 14 ХОНОГТ ШИЙДВЭРЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЯАРАЛТАЙ СУДЛАН АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭВ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс нь ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлд тулгуурласан, стратегийн түншлэл бүхий орнууд. Тиймдээ ч Монгол Улсын Их Хурлын гишүүний хувиар БНСУ-ын Үндэсний Ассамблейн Дэд дарга Нам Ин Сүн, БНСУ-ын Ардчилсан намын дарга, Үндэсний Ассамблейн гишүүн Ким Мин Сог, Үндэсний Ассамблейн гишүүн Со Ён Сок, Ким Жүн Хёг нартай уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол иргэдэд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар БНСУ-д оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг онцгойлон хөндсөн юм.

Тухайлбал:

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах Монгол Улсын оюутан, залуусын тоог нэмэгдүүлж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

БНСУ-д хууль бус статустай байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох

Монгол Улсын иргэдээс гаргаж буй БНСУ-ын визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацааг одоо мөрдөж буй 30 хоногоос богиносгож, 14 хоногийн дотор шийдвэрлэх боломжийг судалж, холбогдох арга хэмжээг авна гэдгээ илэрхийллээ.

Мөн визийн шийдвэр гартал иргэдийн гадаад паспортыг удаан хугацаагаар хураан авч буй практикийг шинэчилж, иргэдийн зорчих эрх болон цаг хугацааны хэрэгцээг харгалзсан зохицуулалт бий болгохоор боллоо.

Эдгээр асуудал нь зөвхөн виз, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд хязгаарлагдахгүй. Хоёр орны иргэдийн бизнес, аялал жуулчлал, боловсрол, гэр бүл, хүмүүнлэгийн харилцаанд шууд нөлөөлдөг чухал асуудал юм.

Тиймээс парламент хоорондын хамтын ажиллагааг зөвхөн хууль тогтоох байгууллагуудын харилцаагаар хязгаарлах бус, Монгол, БНСУ-ын иргэдийн өдөр тутмын амьдралд бодит үр дүн авч ирэх түвшинд хөгжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ. 

May be an image of suitMay be an image of one or more people and suitMay be an image of textMay be an image of studying, lighting and table


1
angry
1
care
2
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр