Замын-Үүд дэх Гаалийн газрын Хяналт шалгалтын албанд улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Б нь албан үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд нийт 58.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ.
Тодруулбал, Б.Б нь гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай хянаж, зөвшөөрөл авах ашиг сонирхолд нь нийцүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нараас 2026 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд есөн удаагийн үйлдлээр нийт 58.9 сая төгрөгийн хахууль авсан байна. Уг үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.Шүүхээс Б.Б-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэж олсон 58.9 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оноожээ.
Харин түүнд хахууль өгсөн Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жилээр хасах, 2.7-8 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна