Батлан хамгаалхын сайд Д.Батлут: 7-р сарын амралтын үеэр үүссэн байж болзошгүй харилцаатай холбоотой асуудлыг шалгаж байна
Тухайн хоёр хүний хооронд ямар харилцаа байсан талаар одоогоор албан ёсны, тодорхой мэдээлэл гараагүй байна.
Тодруулбал, 7-р сарын 9-нд тухайн хүн харуулын томилгоот үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 7-р сарын 10-наас бүх нийтийн амралтын өдрүүд эхэлсэн байна. Улмаар 7-р сарын 10-наас 20-ныг хүртэлх амралтын хугацаанд тухайн хоёр хүний хооронд хувийн харилцаа үүссэн байж болзошгүй гэх мэдээлэл байгаа боловч энэ нь одоогоор баталгаажаагүй байна.
Мөн 7-р сарын 17-нд тухайн хүн томилгоот харуулын үүрэгтэй байсан ч үүрэгтээ ирээгүй гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор ангийн захирагчийн зүгээс сануулга өгч, холбогдох шийтгэл арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн 7-р сарын 22-ноос эхлэн тухайн асуудалд ар гэрийнхнийг нь анхаарал хандуулж ажиллахыг мэдэгдсэн бөгөөд ангийн зүгээс өөрсдийн хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байна.
Одоогоор уг асуудлыг хууль, хяналтын байгууллагаас шалгаж байгаа бөгөөд шалгалтын дүнгээр тухайн хоёр хүний хооронд ямар харилцаа байсан, хэзээнээс үүссэн зэрэг нөхцөл байдал илүү тодорхой болох юм байна.
Албан ёсны шалгалтын дүн гарахаас өмнө дээрх мэдээллийг эцэслэн батлагдсан баримт гэж үзэх боломжгүй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна