Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны есдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж болон хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцууллаа.
Энэ сард халамжийн зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг есдүгээр сарын 15, 24-ний өдрүүдэд олгохоор байна.
Олголтын хуваарь
- IX сарын 15, 24-нд: Нийгмийн халамжийн тэтгэвэр
- IX сарын 15, 24-нд: Асаргааны тэтгэмж
- IX сарын 15, 24-нд: Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
- IX сарын 15, 24-нд: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
- IX сарын 15, 24-нд: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
- IX сарын 15, 24-нд: Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
- IX сарын 15, 24-нд: Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
- IX сарын 15-нд: Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
- IX сарын 17-нд: Хүүхдийн мөнгөн тэтгэмж
- IX сарын 17-нд: Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж
- IX сарын 24-нд: Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж
- IX сарын 24-нд: Насны хишиг

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна