Өмгөөлөгч Х.Оюунбаяр: Л.Чинбатын бие сайнгүй байна, согтуу байсан эсэх нь шинжилгээний хариугаар тогтоогдоно

Б. Пагамдулам
Өчигдөр

Гацуурт компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зорчиж явахдаа адуу дайрсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Энэ талаар түүний өмгөөлөгч ийн ярив. 

Гацуурт ХХК-ийн захирал Чинбатын өмгөөлөгч Х.Оюунбаяр 

Тухайн үед ямар үйл явдал болсон бэ?

Есдүгээр сарын 1-ний 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд уг осол болсон. Хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй хуультай. Хэргийн бодит байдал сошиалаар явж байгаа шиг өөрийнхөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулан барин зүгээр явж байсан адуунуудыг дайраад хөнөөсөн гэдгээс тэс өөр үйл явдал болсон байдаг. Хуулийн байгууллага шалгаж байгаа хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж байгаа юм шиг мэдээлэл задлаад байж болохгүй байна. 

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх?

Тухайн осол болсны дараа түргэн тусламжийн машинаар сумын эмнэлэгт хүргэгдэж анхны тусламж аваад хот руу эмнэлэг шууд явсан. Сумын эмнэлэг тухайн үед цусны шинжилгээ авсан байдаг. Уг шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдох байх.

Хэргийн газрыг яагаад орхиод явсан юм бэ?

Машины зургийг харсан байх. Яаралтай тусламж авах шаардлагатай болоод сумын эмнэлэг рүү эмнэлгийн машинаар хүргэгдсэн. Орхин явсан асуудал байхгүй. 

Драйгер үлээлгэсэн үү?

Зам тээврийн осолд хүнд гэмтсэн хүн эхлээд эмнэлгийн тусламж авах ёстой байдаг. Драйгэртэй цагдаа хүлээх боломжгүй. Тухайн үедээ сумын эмнэлэгт цусны шинжилгээ өгсөн. Уг шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдох байх. 

Малчны хохирлыг төлөх үү?

Малчинтай нь тэр даруй өмгөөлөгчийн хувиар ярьж, болсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх хүсэлтэй байгааг нь асуусан. 50 сая төгрөг өг, хурдын удмын адуу байсан, үгүй бол хэвлэлд хандана гэсэн. Өнөөдөр өдөр бас яриад мөнгөө өгөх үгүйгээ хэл гэхээр нь өгөх боломжгүй ээ, хуулийн байгууллага шалгаж байгаа, та өөрөө малаа маллах, харж хандах үүрэгтэй биз дээ гэсэн чинь өмгөөлөгч нь 20 саяыг авбал ав авахгүй бол 300 машины өрөнд орно гэж дарамталсан ташаа мэдээлэл тараагаад байгаад харамсаж байна. 

Хэргийн газарт яг юу болсныг хэн ч хараагүй байж нийтээрээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон, харанхуй шөнө засмал зам дээр дүрмийнхээ дагуу явж байсан миний үйлчүүлэгч рүү дайраад байж болохгүй. Малчин хүн малаа маллаж, малынхаа үр шимийг өөрөө авдаг байж, малаа өөрөө хариулж, харж хандах үүрэг гэж бас байх ёстой. Харанхуй шөнө адуу мал гэнэт зам дээр гарч ирснээс олон жолооч нар гэр бүл, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон ноцтой зам тээврийн ослууд болдог. Энэ асуудалд малчид маань ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна. 

Биеийн байдал одоо ямар байгаа вэ?

Та бүхэн ослын дараах машины зургийг харсан байх. Биеийн байдал сайнгүй байгаа.



14
angry
0
care
3
haha
6
liked
1
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр