Цэргийн ангиасаа гараад сураггүй хоёр сар болсон алба хаагчийг эрэн сурвалжилж байна

Б. Пагамдулам
Өчигдөр

Цэргийн ангиасаа гарснаас хойш хоёр сар орчим хугацаанд сураггүй болсон 25 настай Цэдэн-Ишийн Лхагвасүрэнг ар гэрийнхний хүсэлтээр эрэн сурвалжилж байна.

Ц.Лхагвасүрэн нь 2023 оноос хойш Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллаж байсан бөгөөд 2022-2023 онд Өмнөд Судан Улсад явагдсан “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 173 дугаар зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнагдсан байна.

Тэрбээр цэрэгжилтийн спортын мастер, олс таталтын спортын мастер, гар суниалтын спортын дэд мастер цолтой, цэргийн мэргэжлийн III зэрэгтэй, морь малд сайн, спортын амжилттай нэгэн аж.

Ар гэрийнхний мэдээлснээр Ц.Лхагвасүрэн долдугаар сарын 9-нд цол хүртсэнээсээ хойш ажилдаа ирээгүй бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй байна. Тухайн үед эгчийнх нь цахим хаягт “утсаа жорлонд унагасан, ярих боломжгүй байна” гэх агуулгатай зурвас ирсэн ч уг зурвасыг өөр хүн бичсэн байж болзошгүй гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа аж.

Мөн ажлын газрынхантайгаа цахимаар харилцсан гэх зарим мэдээлэлд зөрүүтэй зүйлс байгааг ар гэрийнхэн нь хэлж, Ц.Лхагвасүрэн Хөвсгөлд байна гэх мэдээлэл өгч, усанд сэлж буй зураг явуулсан ч уг зураг нь хэдэн жилийн өмнөх зураг байсан гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн түүнийг хамгийн сүүлд харсан байж болзошгүй хүмүүсийн мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа нь ар гэрийнхэнд нь эргэлзээ төрүүлж байгаа ажээ.

Ар гэрийнхэн нь наймдугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад өргөдөл гарган, Ц.Лхагвасүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

Ц.Лхагвасүрэн нь 1.60 орчим метр өндөр, 65 кг жинтэй, баруун талын завьжнаас доош урссан бор мэнгэтэй.

Түүнийг харсан, байгаа газрыг нь мэдэх хүн байвал ар гэрийнхэнд нь мэдээлэхийг хүсэж байна.

Холбогдох утас: 89232312, 99924981, 99913895

Ар гэрийн хүсэлтээр нийтлэв.



3
angry
1
care
2
haha
1
liked
0
love
8
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр