Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрны тагт шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 3-ны өдрийн 17:10 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 42 м.кв талбай бүхий хоёр өрөө байрны 1х2 метрийн хэмжээтэй тагт эд зүйлсийн хамт бүрэн шатсан байжээ.
Аврагчид шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан байна. Мөн утаажилтын бүсээс 7 том хүн, 4 хүүхэд буюу нийт 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ. Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагаас тодруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна