Олон Улсын стандартын мини хөлбөмбөгийн талбай ашиглалтанд орлоо

Б.Хонгорзул
2026/09/03

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МИНИ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРЛОО 

Аймгийн Засаг дарга Ш.Ёл өнгөрсөн 1 дүгээр сард Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазартай байгуулсан гэрээний хүрээнд Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр Дорнод аймагт маань олон улсын жишиг стандартын 20х40-ийн харьцаатай мини-хөлбөмбөгийн иж бүрэн талбайтай нээлтээ хийлээ. 

Нээлтэд аймгийн Засаг дарга Ш.Ёл, УИХ-ын гишүүн, Азийн Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар, Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч С.Жаргалсайхан, Хэнтий аймгийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Жанцан-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Алтан-Эрдэнэ нар оролцлоо. 

Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн 4 жилд “Хүн болох багаасаа” спортын төслийн хүрээнд давхардсан тоогоор 900 гаруй хүүхэд, үүнээс охид, хөвгүүдийн шигшээ багуудад 100 гаруй хүүхэд хичээллэж тогтмол аймгаа төлөөлөн тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байна.

Дорнод аймагт хөлбөмбөгийн спортыг дэмжиж аймгийн төсвөөс Өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багтай ажиллах  дасгалжуулагчийн цалинд 36 сая, Монголын Хөлбөмбөгийн холбооны дэргэдэх Хүүхдийн Хөлбөмбөгийн Академид суралцах 4 хүүхдийн сургалтын зардалд 50 сая, “Багийн спортыг хөгжүүлэх, дэмжих зардал”-аас Хөлбөмбөгийн багий спортод зориулж 10 сая, нийт 120,9 сая төгрөгийг тус тус дэмжлэг үзүүлж байна.

Аймгийн Засаг дарга Ш.Ёл хэлсэн үгэндээ "Энэхүү бүтээн байгуулалтыг манай аймагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар нарт талархал илэрхийлж, хүүхэд, залуучууд маань стандартын шаардлага хангасан аюулгүй, тухтай орчинд хичээллэж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхээс гадна ирээдүйн тив, дэлхийн олон арван аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна." гэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр