Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Б.Хонгорзул
2026/09/03


Дархлаажуулалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2026.09.03/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Баянбигэр” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:

“Манай улсад томуугийн дэгдэлт аравдугаар сараас эхэлж, нэгдүгээр болон хоёрдугаар сард оргил үедээ хүрдэг. Тиймээс энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж, томуугийн дэгдэлтээс өмнө зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахад анхаарч байна. Хамгийн гол нь томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаа тогтоох юм” гэлээ.

-Зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулна.-

Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломж бүрдсэн байна.

Энэ жил ДЭМБ-аас зөвлөсөн, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакцин сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ.

Вакциныг зургаан сартайгаас зургаан насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй хийнэ.

-Вакцинжуулалтыг 600 гаруй нэгжид зохион байгуулна.-

Томуугийн улирал эхлэхээс өмнө дархлаажуулалтыг хийж байгаа нь эрсдэлт бүлгийн иргэдийг халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Манай улсад 2024/2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1-5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэлийг 75.2 хувиар бууруулсан үр дүн гарчээ.

2026 оны есдүгээр сарын 4-нөөс улсын хэмжээнд эрүүл мэндийн 600 гаруй нэгжид томуугийн эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулна.

Эрүүл мэндийн яамнаас иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр