3,805 хүнийг архины хамаарлаас гаргажээ

Ц.Цэрэнбадам
2026/09/03

 ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан  Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа  Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх  төвд ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцлаа.  

Уулзалтад Эрүүл мэндийн яам, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн хамт тус төвийн эмчилгээ, үйлчилгээ, орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар тус төвд согтуурах донтой 58, мансуурах донтой 3 хүн албадан эмчилгээ хийлгэж байна. Тус газар жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авч эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5,197 хүн хэвтэн эмчлүүлж, 3,805 хүнийг архины хамаарлаас гаргасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан тус төвд ажиллахдаа “Согтуурах болон мансуурах бодисын хамаарал нэмэгдэж, түүнээс шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа өнөөгийн нөхцөлд энэ асуудлын цар хүрээ нь зөвхөн Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүчин чадал, боломжийн хүрээнээс хэдийн давсан байна. Иймээс нэг байгууллага дангаараа энэ асуудлыг шийдвэрлэх бус, төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хамтын оролцоонд тулгуурласан цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлага үүссэн” гэдгийг онцоллоо.

Тэрээр иймд тус төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчийг нийгэмшүүлэх, дахин донтолтоос урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, эрх үүргийг тодорхой болгож, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах  шаардлагатай байгааг хэллээ.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан энэ хүрээнд холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр хамтран ажиллах үүрэг, чиглэл өглөө. Үүнд:

  • Эрүүл мэндийн яам тус төвд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмийн хангамжид онцгой анхаарч, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
  • Тус төвд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэшил, ур чадварыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах;
  • Мансууруулах бодисын хамааралтай иргэдийг эмчлэх стандартыг шинэчилж, согтуурах болон мансуурах бодисын хамааралтай иргэдийн эмчилгээг тусгаарлан зохион байгуулах боломжийг судалж, хэрэгжүүлэх;
  • Хууль зүй, дотоод хэргийн яам холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, дүрэм, журмыг шинэчлэн батлах;
  • Тус төвийн үйл ажиллагаа болон холбогдох байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, салбар бүрийн оролцоо, уялдаа холбоог хангах;
  • Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эмчилгээ хийлгэх хугацаанд болон гарсан иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах чиглэлээр бодит үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх;
  • Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн  үйл ажиллагааг шинэчилж, төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуу, бодит хэрэгцээ шаардлагатай арга хэмжээнд үр дүнтэй зарцуулах;
  • Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд бодитой оролцуулах хэрэгтэй байна.
  • Цаашид албадан эмчилгээний зардлыг Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангаас гаргадаг тогтолоог халж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас зардлыг гаргадаг зохицуулалт хийх
  • ШШГЕГ Архины албадан эмчилгээнд хамрагдаад алдаагаа ухаарч, хөдөлмөр эрхэлж зөв дадалтай амьдрах хүсэл эрмэлзэлтэй болсон иргэдийг олон сар байлгахгүйгээр нийгэмшүүлэх ажлыг хийдэг болохын тулд холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах асуудлыг судлан дариу шийдвэрлэх хэрэгтэй байна.

Согтуурах болон мансуурах бодисын хамаарал нь зөвхөн тухайн хүний асуудал бус, гэр бүл, нийгэм, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, цаашлаад гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлтэй шууд холбоотой нийгмийн томоохон асуудал болсныг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд онцолж байна.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Энэ асуудалд төрийн байгууллагууд хойрго хандах бус, урьдчилан сэргийлэхээс эхлээд эмчлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх хүртэлх цогц тогтолцоог бүрдүүлж, салбар хоорондын уялдаа холбоог ханган, бодит үр дүн гаргаж ажиллах шаардлагатай. Хууль зүй, дотоод хэргийн яам энэ чиглэлд манлайлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, бүх талын оролцоог хангаж, бодит өөрчлөлт, үр дүн гаргахад онцгой анхаарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр