Санамж бичигт гарын үсэг зурлаа

O.Аззаяа
2026/08/31

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпын хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд Монгол Улсад  олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, Үндэсний агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа, онцлогийг гадаад улсын спортын болон бусад салбарт сурталчлан таниулах, харилцан дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн  хэлэхдээ “Энэхүү санамж бичгээр бид Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид,  арын албаныхныг  бүх талаар дэмжиж, хамтарч ажиллана.Тив, дэлхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн, уралдаан, Олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчдыг дэмжиж, МИАТ компанийн нислэгээр нисэхэд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Нөгөө талаас Үндэсний шигшээ багийн тамирчид, Олимпын хорооны албан хаагчид МИАТ компанийг сонгон үйлчлүүлэх, мөн МИАТ компанийг олон улсад сурталчлан таниулна. Хоёр тал ийм хэлбэрээр харилцан ашигтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. МҮОХ 2028 оны Олимпын наадамд оролцох эрхээ авах тэмцээн, уралдаануудад оролцож эхэлсэн, одоо Азийн наадамд тамирчдаа үдэж өгөхөөр бэлтгэлээ базааж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан МИАТ-ийн нислэгийн чиглэлүүдээр тэмцээн, уралдаанд явж байгаа тамирчдад визийн хөнгөлөлт, урамшуулал олгох, мөн тамирчдын ачаа тээшинд хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад олон хүнтэй том баг явж буй тохиолдолд тусгай үүргийн нислэг гаргаж өгөх зэргээр дэмжиж, хамтарч ажиллах бололцоотой” гэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг  хамтын ажиллагааны талаар “Бид МИАТ ТӨХК-тай Олимпын хорооны түншийн гэрээгээ  сэргээж  байна. Дөрвөн жилийн өмнө хамтран ажиллах гэрээ хийсэн. Тухайн үед Азийн наадамд оролцох гэж байсан. Тэгвэл  есдүгээр сарын 19-нд нээлтээ хийх энэ удаагийн Азийн наадамд манай улсаас 300 гаруй тамирчин оролцох гэж байна. Хоёр жилийн дараа болох  Лос-Анжелесийн 2028 оны олимпод манайхаас 30-40 тамирчин  оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай  түншилж, тамирчдаа дэмжих нь бидний хамгийн том зорилго юм” хэмээн  онцлон тэмдэглэв. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр