ЗАВХАН: Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ

Б. Пагамдулам
2026/09/02

Завхан аймгийн Отгон сумын Баянбулаг багийн нутагт тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг Зоонозын өвчин судлалын төвөөс тогтоожээ.

Тодруулбал, наймдугаар сарын 10-нд тус багийн Индэр нүүр гэх газраас мэрэгч амьтны гурван зэм олдсон байна. Дуудлагын дагуу ажилласан мэргэжлийн баг зэмүүдээс сорьц авч лабораторийн шинжилгээ хийхэд Yersinia pestis буюу тарваган тахлын үүсгэгч нян илэрчээ.

Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд голомтот бүсэд тандалт, шинжилгээ хийж, иргэдэд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна.

Мөн Түдэвтэй сумын Хавцгайт, Хунт, Халзан бүрэгдэй, Нөмрөг сумын Цагдуултайн дөрвөн секторын нийт 36 мянган га талбайд тарваган тахлын байгалийн голомтын тандалт, шинжилгээ хийжээ.

Энэ үеэр 60 гаруй малчин иргэнд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, 129 ширхэг санамж, зурагт хуудас тараасан байна.

Тарваган тахлаас сэргийлэхийн тулд:

  • Тарвага агнахгүй, тарваганы мах, арьс шир, эд эрхтэнтэй харьцахгүй байх
  • Үхсэн болон өвчилсөн байж болзошгүй мэрэгч амьтанд хүрэхгүй байх
  • Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
  • Сэжигтэй мэрэгч амьтны зэм илэрвэл өөрөө хүрэлгүйгээр мэргэжлийн байгууллагад мэдэгдэх

Тарвагатай харьцсан болон тарваганы бөөсөнд хазуулсны дараа гэнэт өндөр халуурах, чичрүүдэс хүрэх, толгой болон бие өвдөх, бөөлжих, тунгалгийн булчирхай томорч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр