Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна

O.Аззаяа
2026/09/01

Хичээлийн шинэ жил эхэллээ. 2026-2027 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 340 сургуульд 422 мянга, сургуулийн өмнөх боловсролын 653 байгууллагад 126 мянга гаруй хүүхэд суралцана. Мөн 44 мянга гаруй багш, ажилтан эдгээр байгууллагад ажиллана. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр өнөөдөр /2026.09.01/ нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Тус сургуульд нийслэлийн есөн дүүрэг болон хөдөө орон нутгийн тусгай хэрэгцээт 380 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд энэ жил нэгдүгээр ангид 48 сурагч элссэн байна. Шинэ хичээлийн жилд сургуулийн спорт зааланд их засвар хийж, сурагчдыг тайвшруулах өрөө танхим шинээр тохижуулан байгуулжээ. Мөн хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, засварын ажлуудыг хийсэн гэдгийг 70 дугаар сургуулийн захирал М.Түвшинжаргал хэлэв. Нээлтийн үеэр НИТХ-ын дарга Д.Ихбаяр ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн багш, ажилтан, сурагчдын эцэг эхэд талархал илэрхийлээд, нийслэлийн зүгээс хүүхэд бүрт боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх, сурч хөгжих орчин нөхцөл, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллахаа онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр