НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ

O.Аззаяа
2026/08/10

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаанаар Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай тогтоолын төслийг өнөөдөр /2026.08.10/ дэмжлээ. Хуралдаанд, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат төслийг танилцуулсан юм.

“Сэлбэ дэд төв” төслийг Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 158 га талбайд 2024-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийт 113 блок, 8,575 өрхийн орон сууц барих бөгөөд иргэд оршин суугаа газраасаа 20 минутад өдөр тутмын хэрэгцээний болон нийгмийн, төрийн суурь үйлчилгээг авах боломжтой, инженерийн дэд бүтэц бүхий цогц хороолол байгуулах юм. Танилцуулгад дурдсанаар, 2026 оны долдугаар сарын байдлаар төслийн нийт гүйцэтгэл 36.35 хувьтай байна. Үүнээс ТЭЗҮ, зураг төслийн ажил 96 хувь, гүйцэтгэгч сонгон шалгаруулалт 83 хувь, газар чөлөөлөлт 95.5 хувь, инженерийн дэд бүтэц, эх үүсвэрийн ажил 24 хувь, орон сууцны барилга угсралтын ажил 19 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн төслийг хэрэгжүүлснээр 45 мянган иргэн орон сууцанд орж, 16 мянга орчим ажлын байр бий болохоор тооцжээ.

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгчид төслийн санхүүжилт, орон сууцны борлуулалтын нөхцөл, үнэ, эдийн засгийн тусгай бүсийн татварын орчин болон бусад дэд төвүүдийн хөгжлийн бодлоготой уялдуулах асуудлаар асуулт тавьж, санал гаргав.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул төслийг агуулгын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, орон сууцны борлуулалтын нөхцөл, ипотекийн зээлийн хүртээмж болон эдийн засгийн тусгай бүсийн хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлэх эсэхийг тодрууллаа.  Үүнд, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, орон сууцны борлуулалтын хэд хэдэн хувилбар, урьдчилгаа болон зээлийн нөхцөлийг судалж буйг хэллээ. Одоогоор борлуулалтын үнийг эцэслэн тогтоогүй байна гэв.

НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар, Сэлбэ дэд төвийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ нийслэлийн бусад дэд төвүүдийн хөгжлийг хэрхэн уялдуулах, орон сууцны үнийг зах зээлийн үнэтэй уялдуулахад анхаарах шаардлагатайг онцоллоо.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд зохицуулалт хийх бөгөөд Сэлбэ дэд төвийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх асуудлыг эхний ээлжинд оруулж ирж байгааг тайлбарлав.

Харин НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Сэлбэ дэд төв төслийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэхэд НИТХ, нийслэлийн байгууллагууд нэгдсэн байр суурьтай ажиллах шаардлагатайг хэллээ.

НИТХ-ийн төлөөлөгч Д.Отгонсүрэн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, инженерийн дэд бүтэц болон төрийн дэмжлэгт тулгуурлан эдийн засгийн идэвхжил, татварын орлогыг нэмэгдүүлэх боломжтойг онцлов. Мөн эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, цаашид тусгай хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатайг хэлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарах санал гаргалаа.

Ийнхүү Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18