Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

O.Аззаяа
2026/08/31

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хотод 540 орчим мянган хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагдаж байна. Энэ онд нийслэлд 12 сургууль, цэцэрлэгийг шинээр барьж, 940 хүүхэд цэцэрлэгт, 4100 сурагч шинэ сургуульдаа явж байна. “Гэрт ойр сургууль” бодлогын хүрээнд 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдавга болон холбогдох албаныхан Гачуурт дахь нийслэлийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдавга “1962 онд байгуулсан Улаанбаатар хотын ууган сургуулиудын нэг НЕБ-ын 85 дугаар сургуулийнхандаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. Өнөөдөр Улаанбаатар хотод 534 мянган хүүхэд цэцэрлэг, сургуульдаа явж байна. Улаанбаатар хотын иргэдийн 3 хүн тутмын нэг нь хүүхэд гэсэн үг. Тиймээс хүүхдэд ээлтэй хот хүн бүрд ээлтэй хот байх юм. Нийслэлээс “Сургууль хүртэлх зам” төслөөр сургууль орчмын гарц, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулах байгууламжийг шинэчилж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хүүхдийн авьяас, сонирхлыг нээж хөгжүүлэх “Хүүхдийн ордон II”-ыг байгуулж байгаа.

1962 онд байгуулсан нийслэлийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийг 2017 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэж холбогдох хяналтын байгууллагууд дүгнэсэн байна. Энэ хичээлийн шинэ жилд нь зориулаад 2027 оны зун 85 дугаар сургуулийн барилгыг шинэчилж өгнө гэдгийг хэлье. Хүүхэд бүр боловсролтой, хотдоо хайртай, бие биеэ хүндэлдэг сайн иргэн болоорой” гэлээ.

Энэ хичээлийн жилд бага ангийн 188 мянган сурагчийг “Сүү” хөтөлбөрт хамруулж, долоо хоногт гурван удаа D аминдэмээр баяжуулсан сүүгээр үйлчилнэ. Цаашид сургууль хэрэгцээтэй байршлуудад нийт 70 мянган суудалтай 84 шинэ сургууль барихаар төлөвлөж байна.

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “2026-2027 оны хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын 930 байгууллагад нийт 540 орчим мянган хүүхэд суралцахад бэлэн болоод өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна.

Баянзүрх дүүргийн 20, 33 дугаар хорооны сурагчид хичээллэдэг нийслэлийн ууган сургуулиудын нэг болох 85 дугаар сургуульд ирж ажиллаж байна. Тус сургууль нь нийслэлд 12 байдаг дотуур байртай сургуулиудын нэг бөгөөд малчин өрхийн хүүхдүүд суралцдаг онцлогтой.

Гачууртын Хуандайн ам, Шар хоолой болон бусад алслагдсан газар, 20 гаруй километрийн цаанаас хүүхдүүд хичээлдээ явдаг. Нийслэл энэ жил хүүхдүүдийг гэртээ ойрхон сургуультай болгох "Гэртээ ойр сургууль" төслийг 21 байршилд хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийг тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэх бодлогын хүрээнд бүх үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр