“Айчи-Нагояа 2026” Азийн спортын 20 дахь удаагийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг хүндэтгэн үдлээ

O.Аззаяа
2026/08/31

Азийн спортын 20 дахь удаагийн наадам “Айчи-Нагояа 2026” есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Айчи муж болон Нагояа хотод болно. Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 улсын 11 мянга гаруй тамирчин спортын 43 төрөлд өрсөлдөх бол Монгол Улс 31 спортын төрөлд 303 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдыг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүндэтгэн үдлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс энэ талбайд дэлхийн улс орнуудын төлөөллийг хүлээн авч, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсан. Өнөөдөр эх орныхоо нэрийг Ази тивийн спортын их талбарт дуурсгахаар “Айчи–Нагояа 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд мордож буй Монголын баг тамирчдаа хүндэтгэн үдэж байна.

Би өөрөө тамирчин байсан хүний хувьд та бүхний туулдаг жаргал, зовлон, хичээл зүтгэлийг бага ч гэсэн мэднэ. Амжилтын ард их хөдөлмөр, тэвчээр, дусал дуслаар урссан хөлс байдаг. Ази тивийн 45 улсын 11 мянга гаруй тамирчин өрсөлдөх энэ том наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авна гэдэг маш том амжилт. Та бүхэн энэ эрхийг өдөр бүрийн бэлтгэл, өөрийгөө ялан дийлсэн тэвчээр, тууштай хөдөлмөрөөрөө олж авсан. “Ханжоу 2022” Азийн наадмаар Монгол Улс 20 гаруй медаль хүртсэн. Энэ удаагийн “Айчи-Нагояа 2026” наадамд амжилтаа ахиулж, илүү олон медаль хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Сүүлийн жилүүдэд Монгол тамирчдын ур чадвар, чансаа сайжирч, олон улсын тавцанд өөрсдийнхөө чадварыг улам тод харуулж байна. Монгол хүн ямар их тэсвэр, тэвчээр, потенциалтай вэ гэдгийг та бүхэн дэлхийд харуулж байгаа. Хамгийн сайхан нь та бүхнийг хараад олон хүүхэд, залуус спортод дурлаж, өөрсдийгөө сорьж, мөрөөдөлтэй болж байна.  Тамирчин бүрийн ард олон жилийн хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл, ар гэр, дасгалжуулагч, баг хамт олных нь дэмжлэг байдаг. Энэ их хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимийг бататгаж, Монголынхоо төрийн далбааг Айчи-Нагояагийн тэнгэрт олонтоо мандуулж, төрийн дууллаа сүр жавхлантай эгшиглүүлэн, бахархах сайхан мэдээг ард түмэндээ дуулгах болтугай” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр