Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор 2026 онд шинээр гал түймэр унтраах, аврах ангиудыг шинээр байгуулах ажил төлөвлөгдсөн.
Энэ хүрээнд
- Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь эх,
- Баянгол дүүргийн 21 дүгээр хороо,
- Сонгинохайрхан дүүргийн 21, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй гал түймэр унтраах, аврах ангиудад тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, НОК-ын нарийн бичгийн дарга, хошууч Б.Эрдэнэбаатар нар ажиллаж, барилгын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. Мөн тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг тодорхойлж, гүйцэтгэгч компанийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, санал солилцсон юм.
Эдгээр ангиуд ашиглалтад орсноор богино хугацаанд шуурхай ажиллах, хариу арга хэмжээний хүртээмж нэмэгдэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой.
Барилгын ажлыг чанар, стандартын шаардлагад нийцүүлэн хугацаанд нь дуусгаж, ашиглалтад оруулахад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох байгууллага, гүйцэтгэгч талуудтай хамтран хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна