Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Хүн, мал амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1157 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байна.
Тус газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр өнөөдөр алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, ажлын байрны нөхцөл байдалтай танилцаж, зарим байршлуудыг өөрчлөх, дэд бүтцэд холбох чиглэлээр газар дээр нь ажиллаж, холбогдох шийдвэрийг гарган зохицуулалт хийн ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд нийт 10 байршилд байнгын хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх хяналт шалгалтаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн Цагдаагийн алба, , Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтнууд хамтран ажилласан.
Мал амьтны гоц халдварт өвчин болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна