Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн сургалт зохион байгууллаа

O.Аззаяа
2026/08/31

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1157 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Зооноз өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын сургалтын танхимд зохион байгуулсан бөгөөд халдварт болон зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, хяналт шалгалтын үед анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдээлэл, зөвлөмж өглөө.

Тус сургалтад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постод үүрэг гүйцэтгэх Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар болон дүүргийн холбогдох байгууллагуудын нийт 118 алба хаагч хамрагдаж, сургалтын төгсгөлд тус газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр алба хаагч нарт анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өглөө.
Энэхүү сургалт нь тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцож буй байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын бэлэн байдлыг хангах, халдварын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр