Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнх багийн “Тэрэгт” гэх газарт суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага наймдугаар сарын 31-ний өдрийн 07:58 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт очиход Орхон аймгаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн жолоодож явсан “Toyota Alphard” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдсон байжээ.
Ослын улмаас 37 настай эмэгтэй С-ийн баруун гар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аврагчид ажиллан эсэн мэнд гаргаж, холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна