Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

O.Аззаяа
2026/08/31

2026 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 10-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 8 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 02-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч, 03-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар салхитай, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүснэ. 

Хур тунадас: 31, 09 дүгээр сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар бороо, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: 09 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулсаар, 02-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 03, 04-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 31-нээс 09 дүгээр сарын 02-ныг хүртэл ихэнх нутгаар дулаан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +31...+36 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.

03-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус дулаан, өдөртөө +11...+16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.

                      Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 09 дүгээр сарын 04-нд бага зэргийн бороо, 06-нд бороо орно. 

Салхи: 09 дүгээр сарын 02-нд баруун өмнөөс хойш эргэж, 03-нд баруун өмнөөс секундэд 7-12 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэл дулаан шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус, 04-нөөс сэрүүсэж шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
4
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр