Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

O.Аззаяа
2026/08/24

Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх үндэсний сүлжээ болох “Ногоон өртөө”-г Улаанбаатар хотын хэмжээнд үе шаттай ашиглалтад оруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ. Улаанбаатар хот 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц буюу ногоон өртөө байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Иргэд ногоон өртөөнд 5-30 минутад цахилгаан машинаа бүрэн цэнэглэнэ. Мөн цахилгаан автобус цэнэглэх боломжтой. 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр “Ногоон өртөө”-г танилцуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ. 

Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 32.8 хувийг автомашинаас ялгарах бохирдол эзэлж байна. Тиймээс нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийг цэвэр эх үүсвэрт шилжүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих, цэнэглэх дэд бүтцийг хүртээмжтэй болгох ажлыг үе шаттайгаар хийж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 цэгт цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа. Төр, хувийн хэвшил хамтран энэхүү ажлыг хоёр сарын дотор шуурхай зохион байгууллаа.  

Улаанбаатар хот 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц ногоо өртөө байгуулахаар зорьж ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэх зорилт тавьсан. Ингэснээр ойролцоогоор 166 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна гэж тооцоолж байна. Энэ нь 33 мянган янданг буулгасантай тэнцэх юм. 

Дахин таатай мэдээ дуулгахад энэ онд нийслэл нийтийн тээврийн салбартаа 60 ногоон буюу цахилгаан автобусыг оруулж ирнэ. COP17 бага хурлын үеэр Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, ногоон шилжилтэд нэгдэх боломжтой нь харагдаж байна. Монгол Улсын засгийн газраас ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмжиж, эрх зүйн уян хатан зохицуулалтуудыг хийж өгч байна. 

Өнөөдөр 32-ын тойргийн авто зогсоолд “Ногоон өртөө”-ний нэг байршлыг нэмж нээсэн бол цаашид “Ногоон өртөө” нь Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн хэмжээнд үргэлжилнэ. Монгол Улсад цахилгаан тээвэр нь ногоон эдийн засаг, эрчим хүчний шилжилт, дотоодын бизнесийн шинэ салбар болон хөгжих бүрэн боломжтой байна” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18