Өвөлжилтийн бэлтгэл ажлаа оргил ачаалал эхлэхээс өмнө дуусгана гэв

О.Шүрэнцэцэг
2026/08/30

Өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа Багануур дүүрэг дэх “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн-Өмнөд бүсийн салбарт ажиллав. Тус салбарын хувьд 220/110 кВ-ын 1123.8 км шугам, 220 кВ-ын хоёр дэд станц, 110 кВ-ын 10 дэд станцын ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж, долоон аймгийн 80 гаруй сум, суурин газрын 63,592 айл өрх, 9015 аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлж байгаа юм. Өдгөө дээрх салбарын 2026-2027 оны өвлийн их ачааллыг давах ажлын төлөвлөгөөний биелэлт 75 хувьтай үргэлжилж байгаа аж.

 Төлөвлөгөөнд тусгасан дутуу ажлуудыг 9-10 дугаар сард хийж гүйцэтгэн, өвлийн их ачааллын өмнө шугам, дэд станцын тоног төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг бүрэн хангахаа удирдлага нь хэлэв.  Дээрх салбарынхан хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа юм. 

Тухайлбал, Германы Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл” хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд дэд станцуудын тоноглол шинэчлэх барилга угсралтын ажлыг 2025 оны зургаадугаар сард эхлүүлж, Чойр, Бор-Өндөр, Айраг, Сайншанд, Хот, Төв гээд зургаан дэд станцын ажлыг бүрэн дуусгажээ. Энэ сарын 10-ны байдлаар Багануур дэд станцын ажил 85 хувьд хүрсэн байна. Ер нь төслийн хүрээнд долоон дэд станцад 2025-2026 онд 57 тоноглолын шинэчлэлийн ажлыг бүрэн хийж дуусгажээ.

  Цаашид Зүүн-Өмнөд бүсийн салбарын хамрах хүрээнд 295 МВт-ын эрчим хүчний эх үүсвэрүүд холбогдохоор буй. Иймээс Багануур дэд станцын трансформатор болон агаарын шугам нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгааг салбарын сайдад танилцууллаа. Үүнээс гадна хэд хэдэн асуудал тулгамдаж байгаа аж. Тухайлбал, Сайншандын бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн ажиллагаанаас шалтгаалж 110/35/10 кВ-ын Сайншанд дэд станцад зарим үед хүчдэл өсөж, цахилгааны чанарт сөргөөр нөлөөлж байгаа тул Чойр дэд станцад SVG суурилуулах шаардлага үүссэн талаар салбарын сайдад уламжлав.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 11 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18