Хамтын санхүүжилтийг татварын бодлогоор дэмжих шаардлагатай

О.Шүрэнцэцэг
2026/08/29

Краудфандинг буюу хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр платформ мөнгөн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэхэд ямар зөвшөөрөл авах зэрэг хэд хэдэн зохицуулалтыг хэлэлцлээ. Мөн хувьцаа эзэмшигчдийн тоог хязгаарлах асуудлыг хөндөж, хувьцааны бүртгэлийг цахимжуулах санал ч гаргасан байна. Түүнчлэн ажилтны цалин, урамшуулалтай холбоотой зохицуулалтыг уян хатан болгох санал ч ААН-үүдийн төлөөллөөс гарлаа.

Хамтын санхүүжилтийн платформын үндсэн үүрэг нь хөрөнгө оруулагч болон санхүүжилт хүссэн бизнесийг холбох. Тиймээс платформ өөрөө төлбөрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах бус, зөвшөөрөлтэй банк, төлбөрийн байгууллагаар дамжуулан мөнгөн хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх боломжийг нээх санал гаргалаа. Мөн хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтээр хөрөнгө босгосон компанийн хувьцаа эзэмшигчдийн тоог 50-аар хязгаарлах нь краудфандингийн үндсэн зарчимтай зөрчилдөж болзошгүй гэж үзлээ. Гэхдээ хамтын санхүүжилтийн гол давуу тал нь олон хүн бага дүнгээр оролцох боломж юм.

Платформ болон улсын бүртгэлийн системийг уялдуулж, тоон гарын үсгээр хөрөнгө оруулагчийн эзэмшлийг баталгаажуулах саналыг ярилаа. Ингэхдээ ажилтны цалин, урамшууллыг амжилттай татсан хөрөнгө, төслийн тоотой ямар ч байдлаар уялдуулахыг хориглосон зохицуулалтыг эргэн харах. Харин ажилтан төсөл хэрэгжүүлэгчээс хувийн ашиг хүртэх, тодорхой төсөлд давуу байдал бий болгох ашиг сонирхлын зөрчлийг тодорхой хориглох нь илүү оновчтой гэж үзэж байна.

Ингэснээр хөрөнгө босгогч талд санхүүжилтийн шинэ эх үүсвэр, иргэдэд бага дүнгээр хөрөнгө оруулах шинэ боломж бий болгох. Мөн зах зээлийн эрсдэлийг хэт хатуу хориглохгүйгээр тодорхой хяналт, ил тод байдлаар зохицуулах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр санал болгож байна. 

Хамтын санхүүжилтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцсон иргэн, ААН-ийн төлөөлөл, татварын бодлогоор дэмжих агуулгыг хуульд заавал тусгах шаардлагатайг онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр