НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

O.Аззаяа
2026/08/25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбахтай COP17 хурлын үеэр уулзлаа.  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр нь хотын тогтвортой хөгжил, гэр хорооллын нөхцөлийг сайжруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан хот төлөвлөлт, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон жилийн түүхтэй. Тус байгууллага Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Цаашид Улаанбаатар хот НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөртэй хамтран гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хотын суурь үйлчилгээ, үерийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын тэсвэржилт, усны менежмент, ногоон болон хүн төвтэй хот байгуулалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Мөн НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн олон улсын туршлага, техникийн мэдлэгийг ашиглан Улаанбаатар хотын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн хот төлөвлөлтийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, олон улсын хөгжлийн байгууллага болон санхүүгийн эх үүсвэртэй холбох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал юм” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хот болон НҮБ-Хабитатын хамтын ажиллагааны дараагийн үе шат нь зөвхөн тодорхой нэг төсөл хэрэгжүүлэхээс илүүтэйгээр хотын ирээдүйн хөгжлийн нийтлэг зорилгыг тодорхойлсон, урт хугацааны, үр дүнд чиглэсэн стратегийн түншлэл байх нь зүйтэй гэдгийг онцоллоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр гэр хорооллын иргэдийн оролцоотойгоор амьдрах орчныг сайжруулах төслүүдийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, олон нийтийн үйлчилгээний байгууламж, жижиг хэмжээний дэд бүтцийг бий болгох, иргэдийн бүлэг, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлсэн. Мөн техникийн дэмжлэгээр Улаанбаатар хотын гэр хорооллыг бүхэлд нь хамарсан шинэчлэлийн стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөгжлийн арга барилыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18