ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ-д нийслэлийн багууд аваргаллаа

O.Аззаяа
2026/08/28

ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ орон даяар үргэлжилж, финалын шатны тэмцээн өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд  бүсээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг 2021 онд байгуулсан бөгөөд жил бүр энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Энэ жилийн хувьд банк 35 жилийнхээ ойн хүрээнд тэмцээний цар хүрээг илүү өргөжүүлж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 3х3 сагсан бөмбөгийн УАШТ зохион байгуулах эрхийг албан ёсоор авч, олон улсын стандартын дагуу зохион байгуулсан юм.

Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд нийслэлийн “Чингэлтэй Triton баг тэргүүн байр эзэлж, удаах байруудад Дархан хотын One team болон “Дайчид” багууд шалгарлаа.

Харин эмэгтэй ангилалд нийслэлийн “Royal Pirates” баг түрүүлж, Орхон аймгийн “5-р сургууль” болон Сэлэнгэ аймгийн “Ерөө U17 багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Финалын шатанд аваргын цомын эзэн болсон баг 10 сая, хоёрдугаар байрын баг 8 сая, гуравдугаар байрын баг 6 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Энэ жилийн тэмцээнд улсын хэмжээнд хоёр мянга гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд аймаг, орон нутгийн шатнаас шалгарсан 96 багийн 380 гаруй хүүхэд бүсийн аваргын төлөө өрсөлдсөн юм. Түүнчлэн тэмцээний хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн спортын багш, дасгалжуулагч, шүүгчдийг мэргэшүүлэх сургалтыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос Монголд анх удаа зохион байгуулж, оролцогч бүрд мэргэжлийн сертификат олгосноороо онцлог байв. ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг тогтвортой дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтын нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр, мөн 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажиллаж байсан бол өнгөрсөн оноос Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “ХААН шонхрууд” багийг ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18