“Номин Холдинг”-ийн дэмжлэгээр алслагдсан багийн хүүхдүүдэд зориулсан сургууль үүдээ нээлээ

O.Аззаяа
2026/08/28

Монгол Улсын алслагдсан 111 багт 2-5 насны 13,632, 6-10 насны 17,740 хүүхэд сургуулийн өмнөх болон бага боловсрол эзэмших боломжгүй байсаар байна. Мөн 12,480 хүүхэд удаан хугацаагаар гэрээсээ хол дотуур байранд амьдарч, чанартай орчинд хичээллэх хэрэгцээ шаардлагатай хэвээр байна.

"Номин Холдинг" ХХК-ийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн санаачилгаар 2025.12.09-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн багтаамжтай Багийн бага сургууль үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Уг сургууль нь хичээлийн 3 танхим, номын сан, ариун цэврийн өрөө, тоглоом-спортын талбай, цэвэр усны гүний худаг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, 40 кВт-ын нарны эрчим хүчний үүсгүүр зэрэг иж бүрэн дэд бүтэцтэй. Энэхүү төсөлд одоогоор 2 тэрбум гаруй төгрөгийг зарцуулжээ.
Түүнчлэн 2026.06.01-ний Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс эхлэн тус сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Худалдааны гавьяат ажилтан, "Номин Холдинг" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ш.Баярсайханы нэрэмжит сургууль болгон нэрлэж байгааг албан ёсоор зарлав.
Энэхүү төсөл нь "Номин Холдинг" ХХК-аас боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн хүүхэд багачуудад сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх чиглэлээр тогтмол хэрэгжүүлж буй ажлын тод илэрхийлэл юм. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүдийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа Үндэсний томоохон групп компани болох Алтан гадас одонт “Номин Холдинг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18