Улаанбаатар хотын Багануур дүүргийн 1 дүгээр хороонд орон сууцанд гал гарсан дуудлагыг 2026 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн гурван өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарсан байжээ. Галын улмаас хураалттай байсан торго, бөс бараа болон хоёр телевизор шатсан байна. Аврагчид шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраажээ. Мөн гал түймрийн утаажилтын бүсээс тус байрны 21 иргэнийг, үүнээс есөн том хүн, 12 хүүхдийг аюулгүй бүсэд гаргасан байна.
Иймд иргэдийг орон сууц болон гэр, байшинд шатамхай шингэн, тэр дундаа бензин зэрэг бодисыг зориулалтын бус нөхцөлд хадгалахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна